ХЭДИЙ БОЛТОЛ “ЗООНОЗ”-ЫН ӨВЧИНД ДАРЛУУЛЖ СУУХ ВЭ

olloo_mn_1533261973_23674724_287712201720634_6942706275218141699_oДэлхийд мал амьтнаас хүнд халдварладаг 212 өвчин бүртгэгдсэн байдаг. Манай улсын тухайд бруцеллёз, цусан суулга, хулгана тахал, ям, тарваган тахал, боом, галзуу, хачгаар дамжих халдварууд, бэтэгтэх, цагаан хорхойтох зэрэг 30 шахам өвчин бүртгэгдсэн байдаг юм байна. Манай улс бруцеллёзын өвчлөл ихтэй орны тоонд багтдаг бөгөөд энэ өвчний 60 гаруй хувь нь мал төллөх үед халдвар авдаг. Нэг үгээр хавар тархалт нь ихэсч дэгддэг гэсэн үг. Үүнээс тарваган тахал, боом, галзуу, шүлхий өвчин нь манай улсад байгалийн голомт идэвхтэй байдаг хэмээн мэргэжилтнүүд тодорхойлдог юм.

Тэгвэл манай улсад энэхүү зоонозын өвчинд анхаарч, энэ талын судалгааг нарийвчлан хийхгүй бол дээрх халдварт өвчин нь жил бүр л дахиж, тэр тоолонд нь вирус нь өөрчлөгдөж байгаа гэх. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд мал  амьтны галзуу өвчин гарчээ. Үүнтэй холбогдуулан тус  суманд  14  хоногийн хязгаарлалтын дэглэм  тогтоосон байна.

Түүнчлэн жилийн жилд малчид болоод албаныхны санааг зовоодог өвчин бол шүлхий. Жил бүр шүлхий өвчин тархаж, өдий төдий тооны малыг устгалд оруулдаг. Энэ жилийн хувьд найман аймгийн 23 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоосон. Энэ хэрээр улсын төсвөөс багагүй мөнгийг зарцуулдаг юм. Энэ өвчний вирус зүсээ хувиргаж, яг ямар төрлийн вирүсээс яаж үүсгэгдсэнийг ч мэдэхгүй, дээжиг гадагшаа явуулсан гэх яриа ч гарч байв.

Тэгэхээр манай улс олон сая малтай хэрнээ тэдгээр малууддаа хамгийн ирээх халдаврладаг, бараг жил бүрийн хавар дэгддэг энэхүү өвчнөө дотооддоо оношлоод, тархаахгүй байх арга хэмжээг авч ажиллахад сул байна гэсэн шүүмж ч ихээр гарах боллоо. Манайхан шүлхийн вакцинаа ч өөрсдөө үйлдвэрлээд гаргачихаж чадахгүй байна. Гэтэл олон сая малтай манайх шиг улс энэ төрлийн өвчинд авах арга хэмжээ нь үргэлж бэлэн, оношийг нь тодорхойлох, вакциныг үйлдвэрлэх үйлдвэртэй байх нь хамгаас чухал болоод байна. Үүнээс гадна малын гоц халдварт галзуу өвчний тохиолдол  олноороо бүртгэгддэг болоод байгаа.

Уг нь манай улс хүн амаасаа хэдэн арав дахин их малтай тул үүнийгээ ашиглаж, эдийн засагтаа тус нэмэр болох боломж маш их. Хөрш зэргэлдээ оршиж буй манай хоёр орон  энэ чиглэлд хамтран ажиллах бүрэн боломж байгаа юм. Тэр дундаа амт шимт сайтай манай малын мах аль ч улсын зах зээлд гарахад гологдох зүйлгүй. Гэхдээ өдий хүртэл  гадаад зах зээлд гарч чадахгүй байгаа шалтгаан бол мэдээж  эрүүл ахуйн шаардлагыг биелүүлээгүйгээс болж байгаа.

Манай улсын хувьд “Зооноз”-ын халдварт өвчиндөө дарлуулсан гэхэд хэлж болно. Тодруулбал жил бүр боом, шүлхий зэрэг мал амьтны гоц халдварт өвчин ихэнх аймгуудад тархаж ө өч төчнөөн мал үрэгдэж байна. Гэвч эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр холбогдох албаныхан төдийлөн сайн ажиллаж чадахгүй байсаар байна. Шүлхийгийн голомтоос зургаан жилийн дараа л малын махыг экспортолж болдог. Иймээс л Монгол улс өөртөө байгаа эдийн засагт дэмжлэг үзүүлэх боломжоо  өдий хүртэл алдсаар ирсэн юм.

Бид сүүлийн 10 гаруй жил уул уурхайн баялагт хэт шунаж энэ л зөвхөн манай улсын хөгжлийн тзлхүүр юм шиг санаж ирсэн. Иймээс л 66 саяд хүрсэн Монгол малаа эдийн засгийн эргэлтэд оруулах бодол бидэнд байсангүй. Гэвч гадныхан аль хэдийн манай малын махны  амт, чанарыг судалж мэдээд мах боловсруулах үйлдвэр байгуулан нэлээдгүй ашигтай ажиллаад эхэлжээ. Гэвч бид өөрсдийн баялагаа ашиглаж чадалгүй зовлон тоочсоор өдийг хүрчээ. Иймээс нэгэнт л манай махыг худалдан авах сонирхолтой улс байгаа хойно бид маш хурдан хугацаанд энэ боломжийг чулуу  болгох хэрэгтэй байгаа юм. Тэгж чадвал дан ганц уул уурхайгаас хараат байдаг эдийн засагтаа бага ч гэсэн тус дэм болох боломжтой болно.

Б.Од
olloo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.