Сувилагчийн дүрээр хуурч мэхлэн утсыг нь авч зугтжээ

10-4БГД-ийн хуучнаар 7 дугаар төв буюу одоогийн хүүхдийн эмнэлэгт өвчтэй хүүхдээ сахиж байсан эмэгтэйн гар утсыг хуурч мэхлэн авч зугтсан хэрэг гарчээ. Энэ талаар хохирогч эмэгтэй өөрөө олон нийтэд сэрэмжлүүлэн мэдээллээ. Гэмт этгээд нь сувилагчийн хувцас өмсөн тусламж үзүүлэх гэж байгаа мэт ойлголт, итгэл төрүүлэх замаар хэрэг үйлддэг бололтой.

Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эмнэлгийн камерыг шүүсэн бөгөөд хэргийг БГД-ийн цагдаагийн I хэсэгт шалгаж байна. Хуурамч сувилагчийг эрэн сурвалжилж байгаа тул харсан үзсэн, таних хүмүүс байвал БГД-ийн цагдаагийн I хэсэгт мэдэгдэхийг хүслээ.

Сувилагчийн хувцастай энэ эмэгтэй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг олон эмнэлгээс иймэрхүү үйлдлээр иргэдийг хохироосон талаар эх сурвалж мэдэгдэж байна. Иймд Та бүхнийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

http://undesten.mn/60716.html


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.