“Уу” буланд усанд живж амиа алджээ

Нийслэлийн Налайх дүүргийн  5 дугаар хороо, “Уу” булан гэдэг газар “Туул” голд Хүн живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 3-ны өдрийн 10:20 цагт дуудлага өгчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 30 км зам туулан 11:00 цагт очиж, 30 минут ажиллан 36 настай, эрэгтэй А-гын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Иймд иргэдийг голын түвшин нэмэгдэн үертэй байгаа эдгээр өдрүүдэд голын эрэг дээр зугаалахгүй байхыг анхаарууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.