САХИУС ШҮТЭЭНЭЭ ДОТООЖИНДОО “ЗАЛАХ” ХҮРТЛЭЭ ДОРДСОН ЮМ ГЭЖ ҮҮ?

36016

“Төрийн минь сүлд өршөө” хэмээн төрөө дээдэлдэг монголчууд бид алтан соёмбот тугаа хүндэлдэг ард түмэн. Өвөг дээдэс, эцэг эхээс улбаалан ирсэн энэ сайхан чанараа бид гээлгүй өдий хүрэхдээ сахиус шүтээнээ хоймортоо залж, ар гэр ахуй амьдралаа даатгадаг ёс бий. Манж, Оросууд бидний сүлд хийморь, цог золбоог доройтуулж уламжлалт соёлыг нь мартагнуулах гэж үнэт зүйл бүхнийг доромжилж, өндийсөн тухай бүрт нь нулимж маш нямбайгаар  дэс дараалалтай шавар шавхайтай хутгаж ирсэнийг түүх гэрчилнэ.

 Гэтэл өнөөдөр энх цагт  Чингисийн монгол гэж цээжээ дэлдэхээс өөр зүйлгүй бид үнэт зүйлсээ өөрсдөө доромжилж “нулимах” болжээ. Мода хөөж байна гээд монгол дээлнийхээ уг чанарыг нь алдагдтал эвдэлж, соёмбо тэмдгээ цамцан дээр хэвлэх нь багадаад юбкан дээр хэвлэдэг болсон цаг саяхан. Үүнийг харсан хүмүүсийн ихэнх нь бухимдаж буйгаа нийгмийн сүлжээнд илэрхийлж байв. Энэ юу ч биш. Зургийг нь хоймроос өөр газарт тавихаас ч зүрхшээн цээрлэдэг бурхан шүтээнээ мода хөөж байна гээд дотоожиндоо “залсан” байх юм.

Фэйсбүүкт “Монголжин Буянбадрах” гэсэн хаягтай иргэн зураг нийтлэхдээ “Энэ зуны трэнд, арай л өнгөлөг” хэмээжээ. Эндээс харвал бидний сайхан уламжлал, ёс заншил, ухамсар, хүмүүжил аль хэдийнэ алдагдаад “Сэхээнд” орсон өв уламжлалаа хадгалж үлдэхэд анхаарлаа хандуулъя.

Соёлт ертөнц Христын, Буддагийн, зөнч Мухамедийн, далай ламын зурагтай, Англичууд, Япончууд эзэн хааныхаа хөрөг дүрээр гоёсон, нэрлэсэн архи хийсэн гэж сонсогдоогүй.

28468353_846729892179753_8807776513498736883_n Сахиус шүтээнээ дотоожиндоо "залах" хүртлээ дордсон юм гэж үү?
34689433_1946089345442880_1470152019632193536_n Сахиус шүтээнээ дотоожиндоо "залах" хүртлээ дордсон юм гэж үү?
34752209_1946089288776219_872286670743928832_n Сахиус шүтээнээ дотоожиндоо "залах" хүртлээ дордсон юм гэж үү?
34500203_1946089382109543_5313014011330035712_n-128x300 Сахиус шүтээнээ дотоожиндоо "залах" хүртлээ дордсон юм гэж үү?
34755329_1946089248776223_4244271073996046336_n Сахиус шүтээнээ дотоожиндоо "залах" хүртлээ дордсон юм гэж үү?
Capture Сахиус шүтээнээ дотоожиндоо "залах" хүртлээ дордсон юм гэж үү?

ЭХ СУРВАЛЖ:UPDOWN.MN

http://updown.mn/50650.html


URL:

Нэр: Зочин Огноо: 7 August 2018

Хүмүүсийн толгой ингэтлээ хоосорч толгой нь биш бөгс нь үнэтэй болсон цаг юм даа.

Нэр: Зочин Огноо: 7 August 2018

Ийм мулгуу юм хийсэн хүнийг шийтгэх хууль гээч юм байхгүй юү?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.