Ц.ДАВААСҮРЭН: 60 ТЭРБУМЫН АСУУДЛЫГ ОДОО ЭЦЭСЛЭХ ЁСТОЙ

104423Өчигдөр Тусгаар тогтнолын ордонд болсон МАН-ын Бага хурлын үеэр зарим гишүүд сэтгүүлчдэд хурлын талаар байр сууриа илэрхийлсэн. Хамгийн их анхаарал татаж байгаа 60 тэрбумын асуудалд холбоотой зарим нэгнийг намаасаа хөөнө ч гэсэн мэдээлэл гарсан байгаа юм.

Тэгвэл энэ мэдээлэлд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Манай намаас зарим нэг хүнийг хөөх тухай асуудлаар надад мэдээлэл алга. Удаан яригдаж байгаа 60 тэрбумын асуудлыг одоо эцэслэх ёстой.

Намын нэр хүнд, нийгмийн буруу ойлголтыг түргэн засах хэрэгтэй. Зарим гишүүд ээлжит бус чуулганыг хуралдуулах асуудлаар хуулийн дагуу шаардлага тавьсан. Би тэр гишүүдийнх нь нэг. Тиймээс хуульд юу гэж заагдсан байна тэр дагуу л арга хэмжээ авч ажиллах ёстой. Хууль зөрчсөн гэх асуудал байгаа бол ҮХЦ шийднэ биз.

Намын бага хурлаар 60 тэрбумын асуудлыг ярих ёстой. Үүнийг нэг тийш нь болгож байж дараагийн сонгуульд оролцох нь зөв” гэсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.