Калифорниагийн түүхэнд гарсан томоохон хэмжээний гал түймэр гэв

Калифорниад хэт хуурайшилтаас үүдэн гал түймэр гарчээ. Энэ нь түүхэн дэх хамгийн том түймэр бөгөөд уур амьсгалын өөрчлөлт улам гүнзийрч байгааг мэдээлжээ. Гал түймрийн улмаас 281,893 акр газар шатсан байна. Мөн хоёр хүн амь үрэгдэж, 1,000 гаруй барилга байшин шатжээ.

36053

Уур амьсгалын өөрчлөлт нь гал түймэр гарах гол шалтгаан болж байгаа юм. Гал түймэртэй тэмцэх мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар их хүчтэй гал түймэр гарч байсан гэжээ. Калифорниад гарсан гал түймрийг 14,000 гаруй гал сөнөөгч тэмцэж байна гэж Ой, Хөдөө аж ахуйн яамны хэвлэлийн төлөөлөгч Скотт Маклений хэлжээ.

 

Сакраменто мужийн эрүүл мэндийн ажилтнуудаас тус мужийн оршин суугчдыг долоо хоног гадуурх үйл ажиллагаанаас зайлсхийхийг зөвлөсөн байна. Учир нь гал түймрээс үүдэн харагдах орчин нь ихээхэн манантай болжээ.

 

Б.Лхам

http://www.24tsag.mn/a/163987


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.