Монгол охидын биеийг худалдаж буй Солонгочуудыг “Зүгээр орхи, хая” хэмээн хэлэх Монголын хуулийн байгууллага

7774d68efe7919e68b0df03d1c3f5300Монгол улсын нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа явуулж, Монгол улсын хууль дүрмийг үл биелүүлэн ард иргэдийн эрх ашгийг зөрчин үйл ажиллагаа явуулж буй цөөнгүй газрууд бий.

Эдгээр газруудад хууль хяналтын байгууллагууд анхаарал тавин ажиллах ёстой атал Монголын цагдаа, шүүхийн байгууллагууд тэдгээр гадны иргэдэд хүрч ажиллаж чадахгүй байгаа нь харамсмаар. Тэгвэл үүний нэг жишээг “Босоо Монгол” бүлгэмийн залуус олон нийтэд ил болгожээ.

Шөнийн Улаанбаатарт түмэн юм болдог.  Түүний нэгийг сонирхуулья. Энэ бол наад захын жишээ. 10 р хороололд айхтар том Солонгос нөхөр байдаг. Төр цагдаа хэн нь ч хүчирдэггүй. Солонгосуудад охидын биеийг үнэлүүлж байна гэсэн иргэдийн дуудлагаар манайхан очив. Энэхүү обьектод 20 орчим бага насны охид байснаас биднийг очих сургаар цонхоор ихэнх нь гарч зугтаасан бөгөөд мөн охид худалдан авахаар 10 гаран тарган Солонгос хаалган дээр нь ирмэгцээ зугтан алга болов. Дотор нь байсан хүмүүс нь эд нар. Бид цагдаа дуудаж хүлээлгэн өгөх гэтэл Баянгол дүүргийн 2-р хэлтсийн хошууч Норовдорж гэгч жижүүрийн ахлах нь бүрэлдэхүүн явуулахаас татгалзаж дуудлагаар ирж ажил үүргээ гүйцэтгэж яваа энэ бичлэг дээр гарч буй хоёр цагдааг
-Зүгээр орхи хая наадахаа хэмээн загнаж буцаасан болно. Энэхүү эргүүлийн цагдаа нар нь шударгаар ажилаа хийж хууль зөрчиж буй үйлдэлд арга хэмжээ авахыг хүссэн ч цагдаагийн нэр хүндийг уландаа гишгэгч дээд тушаалын офицероосоо болж арга мухардан буцав. Норовдорж гэж юу вэ.? Ямар том эрх мэдэлтэй тэрхүү солонгостой ямар холбоотой хүн бэ? Эсвэл ар талд нь бүр том нэгэн бна уу? !!! Бид дараад нь цагдаагийн ёс зүй албаныханг дуудсан ч – наад газар чинь хуулийн дагуу газар гэж норовдорж хэллээ хэмээн бас ирсэнгүй. Том юмаа та нар. Юу ч гэсэн хууль хэрхэн завхардагыг ард түмэнд дуулгая. Энэхүү бичлэг дээр байгаа улбар шар цамцтай этгээд нь Монгол захирал нь юм байхаа.
-Та нар яаж ч чадахгүйээ. Би хууль зөрчөөгүй гэчихсэн их олон юм гоншигодог маадгар банди байна. Охидын биеийг гадныханд үнэлүүлэх нь хууль зөрчөөгүй үйлдэл юм байхаа. Монголд шударга хуулийн байгууллага байнауу? 10 р хороололд орших бэгдү хотхон Lord karaokeн эзэнд арга хэмжээ авахыг хармаар байна. Бүх баримт байгаа”
 гэжээ.

http://dorgio.mn/p/92319


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.