НӨХӨН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨР 14 НАМ ХҮСЭЛТЭЭ ХҮРГҮҮЛЖЭЭ

olloo_mn_1533690156_&NCS_modified=20170626150953&MaxW=640&imageVersion=default&AR-170629547УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 07-ны өдөр явагдах бөгөөд улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлж, дуусчээ.

Өчигдөр/08.07/ Монгол Ардын Нам, Монголын Ногоон Нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Зон Олны Нам, Монгол Консерватив Нам, Иргэний Зориг-Ногоон Нам, Ард Түмнээ Хайрлая Нам, Бүгд Найрамдах Нам баримт бичгээ ирүүлснээр нийт 14 нам Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцох тухай шийдвэрээ бусад баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн байна.

Сонгуулийн ерөнхий хороо наймдугаар сарын 12-ны дотор энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэр гаргаж, бүртгэгдсэн намуудад батламж олгоно.

  1. Монгол Ардын Хувьсгалт Нам,
  2. Хөдөлмөрийн Үндэсний Нам,
  3. Ардчилсан Нам,
  4. Дэлхийн Монголчууд Нам,
  5. Үнэн ба Зөв Нам,
  6. Монгол Ардын Нам,
  7. Монголын Ногоон Нам,
  8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам,
  9. Монгол Үндэсний Ардчилсан Нам,
  10. Зон Олны Нам,
  11. Монгол Консерватив Нам,
  12. Иргэний Зориг-Ногоон Нам,
  13. Ард Түмнээ Хайрлая Нам,
  14. Бүгд Найрамдах Нам


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.