Хууль бус компаниудыг эсэргүүцлээ

news_73441_1Баянхонгор аймгийн Жаргалант сумын 3-р багийн малчин, ‘Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя’ ТББ-ийн тэргүүн А.Энхтөр өнөөдөр /2018.08.07/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Баянхонгор аймгийн Жаргалант суманд хууль бусаар алт олборлож байгаагаас байгаль орчинд ихээхэн хохирол учирч байна. Мөн тус сумын Засаг дарга уг компаниудад ямар нэгэн хариуцлага тооцохгүй, даврааж байгаа гэлээ. А.Энхтөр ярихдаа “Сумын байгаль орчны нөхөн сэргээлт нэрийн дор 2013 оноос хойш хууль бусаар алт олборлож, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж уул, ус гол горхийг бохирдуулж байна. Манай сумын иргэд энэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохын тулд “Байдар нутаг усаа хайрлан хамгаалъя’ ТББ-ийг байгуулж тэмцсээр ирсэн. Байдрагийн гол бол 300-аад километр урсдаг, Монгол Улсдаа томд тооцогддог. Үүнээс болж 5 сумын иргэдийн эрх ашгийг зөрчигдөж байна” гэв.

Тус төрийн бус байгууллагын гишүүн А.Энхдөлгөөн ‘Баянхонгор суманд хууль бусаар 2-3 компани алт олборлолт хийдэг. Эдгээр компани нөхөн сэргээлт огт хийдэгүй, сумын удирлагуудад ханддаг боловч ямар ч хариуцлага тооцдоггүй, сум хөгжүүлэх санд 100 сая төгрөг төлдөг боловч уг мөнгийг орон нутгийн удирдлагууд нь өөрсдөө захиран зарцуулж байна. Бид дөрвөн жилийн хугацаанд тухайн байгууллагуудтай тэмцсээр ирсэн, цаашдаа ч тэмцэх болно” гэлээ.

Жаргалант сумын Мандлын бөөрөг хэмээх газар 2013 оноос хууль бусаар алт олборлож эхэлсэн бөгөөд жил болгон нөхөн сэргээлт хийнэ гэдэг ч огт хэлсэндээ хүрдэггүй аж. Мөн тус сумын байгаль орчны хяналтын байцаагчийн зүгээс “Агь хаарвист” ХХК болон “Оргил моунт” ХХК гэх компаниудад үйл ажиллагаагаа зогсоох шаардлага өгсөн боловч одоог хүртэл ямар нэгэн хариу өгөлгүй хууль бусаар олборлолт хийсээр байгааг ч тэд шүүмжиллээ.

М.Тогтох


URL:

Нэр: Make Money Online usint These Tools Огноо: 30 January 2019

Wonderful story …

Here are a few unrelated information, nevertheless definitely really worth taking a your time to visit this website

Нэр: Make $2000 Monthly on Autopilot Огноо: 1 February 2019

Sites we Like…

Here are some totally unrelated web-sites to ours, on the other hand, i think you should take a second and visit the website…

Нэр: GET Facebook Bot Огноо: 1 February 2019

Great websites from the internet…

Well written! Let me suggest you few interesting websites …

Нэр: هدیه ولنتاین Огноо: 16 February 2019

You really make it appear really easy together with your presentation however I to find this topic to be really something that I feel I would by no means understand. It sort of feels too complex and very huge for me. I am looking ahead on your next post, I’ll attempt to get the hold of it!
هدیه ولنتاین https://www.instapaper.com/read/1160451023

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.