Хүүгээ интернэтээр зарахыг оролдсон хосыг шийтгэжээ

Германы шүүхээс интернэтийн тусламжтай 10 настай хүүгээ зарахыг оролдсон хосыг шийтгэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

36068

Шүүхээс тэдэнд тус бүр нь 12 жилийн ял оноож, 30 мянган еврогийн торгууль ноогдуулсан байна.

Тэд өнгөрсөн 2016 онд төрсөн хүүгийнхээ хувийн мэдээлэл болон гэрэл зургийг интернэтэд байршуулаад “Маш хямдхан зарна. Хүү минь их сайхан ааштай” гэж бичжээ.

Уг хүүхэд зарах зар цахим ертөнцөд түймэр мэт газар авсны дараахан Германы цагдаагийнхан тэднийг эрэн сурвалжиж, 2017 онд баривчилсан түүхтэй. Хүүхдийг анх олоход хүчирхийлэлд өртсөн ул мөр олдохоос гадна хүнс тэжээлийн дутагдалд орсон байжээ.

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/a/499657


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.