1000 ГАРУЙ ЭНГИЙН ИРГЭН АМИА АЛДСАН ГЭЖ МЭДЭЭЛЖЭЭ

5b6a854da18641.75109421Сири болон Иракт явуулж буй ажиллагааны үеэр 1000 гаруй энгийн иргэн амиа алдсан гэж “Лалын улс” бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгөх АНУ тэргүүтэй эвсэл мэдэгджээ.

Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар, 4 орчим жил үргэлжилж буй агаарын ажиллагааны үеэр нийт 1059 энгийн иргэн амиа алдсан байна.

Гэвч эвслийн мэдээлсэн энэ тоо бол “мөсөн уулын харагдаж буй оргил л юм” гэж хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллага мэдэгдээд, яг хэчнээн энгийн иргэн амиа алдсаныг үнэнчээр мэдээлэхийг уриалжээ.

Үүнээс гадна Их Британид төвтэй Сирийн хүний эрхийг хамгаалах байгууллага мэдэгдэл хийхдээ, эвслийн гаргасан тоо худал бөгөөд өнгөрсөн нэг жилд л гэхэд 2400 орчим энгийн иргэн амиа алдсан гэсэн байна.

Мөн Сирид агаарын ажиллагаа явуулж буй ОХУ-ын хүчин АНУ тэргүүтэй эвслийн гаргасан тоо баримт авцалдаагүй байна гэж үзжээ.
24news.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.