Монголчуудын хайранд умбасан Афгани хүүхдүүд

36084

1979 оноос Афганистаны хууль ёсны засгийн газрыг ЗХУ дэмжиж цэрэг, зэвсэгийн тусламж ихээр өгч байсан байгаа юм. Түүнчлэн тухайн үед шашны хэт даврагчидтай ЗХУ тулалдаж Афганистаны дайн хэмээн түхүэнд бичигдсэн байдаг. Харин АНУ, Их Британи зэрэг улсууд Лалын фундаменталист хөдөлгөөн болох одоогийн Таллибанчуудад дэмжлэг үзүүлдэг байлаа. ЗСБНХУ холбоотны өмнө хүлээсэн үүргийн дагуу Афганистаны дайнд эцэг эх нь үрэгдэж өнчирсөн хүүхдүүдийг социалист орнууд уруу сурган хүмүүжүүлэх аян өрнүүлдэг байсан юм.

Гэтэл нэгэн ноцтой үйл явдал болсон нь 1988 оны 4 сарын 14-нд НҮБ-ын хэлэлцүүлэгт Афганы байдлыг тогтворжуулахын тулд ЗХУ, АНУ, Пакистан зэрэг орнуудыг Афганы иргэний дайны хоёр талыг санхүүжүүлэх үйл ажиллагаагаа зогсоохыг сануулж 1988 оны 5-р сарын 15-ны өдрөөс эхлэн ЗХУ өөрсдийн цэргийг татаж эхэлсэн байна. Гэвч АНУ тэргүүтэй холбоотнууд дэмжлэг өгөхгүй гэж мэдэгдсэн боловч цаагуураа асар их зэвсгийн дэмжлэг өгч байлаа. Иймээс Афганистаны хууль ёсны Засгийн газар асар өндөр хангамжтай босогчдын бүлэглэлтэй цаашид тулалдах чадалгүй болсон тул 1992 онд албан ёсоор Афганы Засгийн эрх мэдэл зэвсгийн хүчээр шилжигдсэн түүхтэй.

Нэгэнт ЗХУ-ын дэмжиж байсан Афганистан улсын албан ёсны Засгийн газар цаашид оршин тогтнохоо больсон учир Афганы хуучин ЗГ-тай байгуулсан гэрээ хүчингүй болж социалист улсуудад үрчлүүлэн хүмүүжүүлж байсан бүх Афгани хүүхдүүдийг хүчээр нутаг буцаасан түүхтэй. Дээрхи зурганд 1989-1991 оны хооронд Монголд амьдарч байсан 27 Афгани хүүхэд болон 2 Афгани багшийн зураг багтсан бөлгөө. Эх орон уруу нь хүчээр буцаах үед хүүхдүүд онгоцны буудал дээр Монгол багшийн өмднөөс зууран үлдээгээч хэмээн уйлж байсан гэдэг. Түүнчлэн тэд үнэхээр диваажингийн нутагт ирсэн тул Монголд үлдэх гэж Монгол хэлийг бүгд маш сайн сурсан байлаа. Хамгийн харамсалтай нь өнөөдөр эд маань хаана юу хийж явааг хэн ч мэдэхгүй билээ. Тэд Монголыг ямар ч дайнгүй үнэхээр диваажингийн орон хэмээн хүндэтгэн хайралдаг байсан тухай цэцэрлэгийн багш дурссан байдаг.

Дашзэвэг Наранцацрал

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.