Орон нутгийн замд осол гарч нэг иргэн амиа алдлаа

36091

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хустайн даваа” гэдэг газар энэ сарын7-ний өдөр зам тээврийн осол гарч, нэг иргэн амиа алджээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан “СОНАТА-6” загварын суудлын авто машин, “ХОНДА CРВ” загварын суудлын авто машинтай мөргөлджээ. Ослын дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн долоон алба хаагч 20 км замыг туулан очиход 69 настай, эмэгтэй Х амиа алдсан байсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: Ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.