ХУЛГАЙЧ ЭМЭГТЭЙ СУВИЛАГЧИЙН ХУВЦАС ӨМСӨЖ ӨВЧТӨНГ ЗАЛИЛАВ

Сувилагчийн хувцас өмссөн эмэгтэйд эд зүйлсээ алдсан нэгэн иргэн хулгай хийдэг эмэгтэйн талаар таниж мэдэх хүн байвал мэдээлэл өгөхийг хүсчээ.

Улсын эмнэлгүүдээр явж, хүмүүсийн хараа хяналт сул байгааг далимдуулан хулгай хийдэг энэ эмэгтэйн талаар бусдад анхааруулга болгох үүднээс энэхүү сэрэмжлүүлэгийг өгөв. Энэ сарын 03-нд Баянгол дүүргийн хуучнаар 7 дугаар төв буюу хүүхдийн эмнэлэгт өвчтэй хүүхдээ сахиад сандарч зовж байхад энэ эмэгтэй сувилагчийн дүрд хувиран тусламж үзүүлэх гэж байгаа мэт ойлгуулан гар утсыг минь залилан авч хулгайлан зугтаасан. Хуурамч сувилагч хувцастай байжээ.

Тус эмнэлгийн камерийн бичлэг албан ёсны баталгаатай мөн цагдаад өгсөн байгаа тулд бусдад анхааруулж сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү зураг, бичлэгийг нь олон нийтэд дэлгэж байна. Энэ хүүхнийг таньж мэдэх хүн байвал БГД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст яаралтай мэдэгдэнэ үү. Эх нялхас зэрэг олон эмнэлгээс ийм маягаар олон зовсон хүмүүсийг хохироосон юм байна. Ийм замаар дахиад олон хүнийг эд зүйлсээр нь хохироож магадгүй” гэж бичсэн байна.

olloo_mn_1533806130_38434 Хулгайч эмэгтэй сувилагчийн хувцас өмсөж өвчтөнг залилав

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.