О.Бум-Ялагч: Оюутолгойн гэрээ луйвар болсныг баталгаажууллаа

8-10-2-550x300Ногоон намын дарга О.Бум-Ялагчтай ярилцлаа.

–Танай нам энэ зун гадаад, дотоодын улс төрийн намуудтай хамтран Оюутолгойн асуудлаар акц зохион байгуулсан. Ямар үр дүн, шийдэл гарсан бэ?

-Манай нам Оюутолгойн асуудлыг 2008 оноос ярьсан. Анх усны нөөц нь батлагдаагүй байхад төслөө эхлүүлснийг эсэргүүцэж байлаа. Дээр нь Австралийн Ногоон намын дарга асан Боб Браунаас ирүүлсэн баримтаар “Оюутолгой төслийг Монголын хууль зүйн орчинд нийцүүлэхэд нэг тэрбум ам.доллар зарцуулахаар болсон” талаарх тухайн үеийн Айвенхоу Майнз компанийн хурлын тайланд гарсан материалыг олон нийтэд дэлгэж байлаа. Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газар дээр Оюутолгойн талаар хүчтэй яригдаж, ажлын хэсэг байгуулсан. Яагаад ингэх болов гэвэл, МАХН,ИЗНН, МҮАН, Ногоон нам нэгдэж шинэ Үндсэн хуулийн талаар Дээд хуулийн төсөлд хамтарч ажилласан.

Энэ хүрээнд Оюутолгой байгалийн баялгийг ашиглачихаад Монголд төлбөр төлөхгүй байгаа нь Монгол Улсын өнөөгийн Үндсэн хууль болон бидний шинээр боловсруулж буй дээд хуулийн үзэл санаанд нийцэхгүй байна. Энэ асуудлыг намууд төр, засагт өргөн барьж, олон нийтэд хандсан. Бидний ойлгосноор энэ дагуу УИХ –аас Оюутолгойн гэрээг эргэж харах, шалгах ажлын хэсэг байгуулж, түүнд нь намуудын төлөөлөл орж ажиллалаа. Оюутолгойн гэрээ англи хэл дээр байдаг учраас хоёр талд өөр ойлголттой явдаг. Монголын тал хууль эрхзүйн орчиндоо ойлгоод байдаг, Оюутолгой компани болохоор өөрсдийн олон улсын жишигт байгуулж ирсэн гэрээ, түүндээ нийцүүлж ойлгож ирсэн. Зарчмын зөрүүтэй ойлголттой явж ирсэн учраас татварын асуудал тавигддаг юм байна гэж бид ойлгосон. Тиймээс манай нам “Олон улсын шүүхэд ханд. Хоёр тал олон улсын гэрээний заалтуудыг тодорхой болгож нэг мөр болгож цэгцлээч” гэсэн асуудлыг тавьсан. Нэг нь гэрээг цуцлая гэхээр нөгөө нь цуцлах боломжгүй гэдэг. Цаашилбал, хөрөнгө ор