ҮНДСЭРХЭГ ҮЗЛИЙГ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙЛГАХЫН УЧИР…

olloo_mn_1533877859_zthyМонголын нэгдсэн улсыг байгуулж, төрийг засахдаа монголчууд дан ганц цэргийн сүр хүчийг гол болгоогүй гэдэг. Төрийг хүчтэй байлгахын тулд ёс суртахуун, үзэл санааны хүчин зүйлд онцгой анхаарал хандуулдаг байсныг эрдэмтэн мэргэд одоо ч нотолдог. Чингис хаан “Бие бөх бөгөөс ганцыг ялъюу, сэтгэл бөх аваас олныг ялъюу” гэж сургаад овог овгийн хүмүүс чухам юу бодож, сэтгэж байдгийг олж мэдэх, эзэлсэн аймаг, харь улсуудын аж байдлын эх сурвалжийг хөндөлгүй хадгалах, зан заншил, шашин шүтлэгийг хүндэтгэх нь чухал гэж үзсэн байна. Ер нь “Хүнийг дагуулна гэдэг сэтгэлийг дагуулахын нэр, сэтгэлийг алдваас бүгдийг алдана” гэж Чингис хаан үзэж байжээ. Энэ бүхэн нь төрийн хууль цаазын зэрэгцээ сэтгэл оюуны хүчээр хамтатган барьж төвшитгөх гэсэн улс төрийн бодлого юм. Чингисийн “Их засаг” хууль, “Билиг” сургаал зэрэг нь хууль зүйн хийгээд зан суртахууны нэгдмэл зарчим болж байжээ. Эв нэгдлийн үзэл санааны дор Чингис хаан хоорондоо дайсагналцаж байсан олон овог, аймгийг нэгтгэж, нэг захиргаанд оруулж чадсан нь Чингис хааны үйл ажиллагааны гол агуулга, дэвшилтэт санаа байсан гэдгийг судлаачид онцолдог.

Гэтэл өнөөдрийн нийгэмд Чингис хааны их үйл хэргийн үргэлжлэл, үзэл санаа бүдгэрч байгаа төдийгүй хэт үндсэрхэг үзэлтнүүд төрийн гадаад бодлогын хэм хэмжээг зөрчиж, шашин хоорондын ялгааг илт гаргах, ялгаварлан гадуурхалт ихсэх хандлагатай байна. Үүх түүхтэй, байгалийн онгон дагшин байдлаараа дэлхийд гайхагддаг манай орныг гадаадын жуулчид ихээхэн сонирхдог боловч гагцхүү хэт үндсэрхэг үзэлтнүүдээс үүдэж тэд Монгол Улсыг зорихоосоо айдаг гэнэ. Тодруулбал, Дэлхийн аялал жуулчлал өрсөлдөх чадварын байгууллагаас гаргасан судалгаагаар “Монгол зочломтгой бус орон” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Судалгаанд оролцсон жуулчдын олонх нь Монголд үндсэрхэг үзэлтнүүд их байдаг учраас гадаадын иргэн халдлагад өртөх аюултайг анхааруулсан байна. Ийм тохиолдолд хэн ч танд туслахгүй гэдгийг ч анхааруулжээ. Тэдний бас нэг онцолсон зүйл гэвэл, сүүлийн үед Монголд хэт үндсэрхэг үзэлтнүүдийн бүлэг олноор гарч монгол цэвэр цус, Чингисийн цус гэж ярьж эрлийз хүмүүс болон казах, хятад, вьетнам иргэдийг хоморголон гадуурхаж дарамтлах нь ихэссэн. Тэд гадаад нүүр царайтай иргэдийг зориуд зогсоож бичиг баримтыг хууль бусаар шалгах, бүлэглэн дээрэм хийх, айлган сүрдүүлэх, эмэгтэйчүүдэд хүч хэрэглэн бэлгийн дарамт учруулж бие болон сэтгэл санааны хохирол амсуулах нь элбэг болсон. Ийм байдлаар “Босоо Монгол”, “Хас Монгол”, “Даяар Монгол” зэрэг бүлэглэлийн залуус эрүүгийн хэрэгт холбогдсон баримт ч байна. Тухайлбал, 2016 онд Монголын казах залууг хэт үндсэрхэг залуучууд бүлэглэн зодсоны улмаас амь насаа алдсан тохиолдол гарчээ.

Мөн нацист бүлэглэл гэх “Хөх Монгол” бүлэглэлийнхэн 2015 оны дөрөвдүгээр сард Хятад улсаас ирсэн жуулчныг Хэнтий аймгийн Бурхан халдун ууланд гарах үед барьж авч жуулчныг өвдөг сөхрүүлэн, дарамталсан бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулан гутаан доромжилсон билээ. Энэ бүхний талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон нийтэд мэдээлэл хийхдээ “Хэт үндсэрхэг үзэл ямар хортой гэдгийг харуулсан хэрэг боллоо.

Монгол Улс бол олон улсад нээлттэй, найрсаг улс билээ” гэж мэдэгдсэн удаатай. Энэхүү бүдүүлэг асуудлын улмаас Улаанбаатарт суугаа Хятадын элчин сайдын яамнаас мэдээлэл хийсэн бөгөөд “Монголын хэт даврагчдын үйлдэл нэг улсын нэр хүндэд ноцтой халдсан хэрэг боллоо” гэж Синьхуа агентлаг онцолж байв. 2018 оны долоодугаар сард Баян-Өлгий аймгийн Өлгий хотын ихэнх хэсэг үерт автаж, олон айл өрх орох оронгүй болж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөстсөн билээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр 530 гаруй өрхийн 2500 орчим казах иргэн ихээхэн хэмжээний хохирол амссан. Гэтэл энэ байдлыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Баян-Өлгий аймгийнхан тэр чигтээ усанд урсчих нь яасан юм. Тэд хүнийрхүү сэтгэлтэй хүйтэн хүмүүс, Монголоос зайлах хэрэгтэй” гэх мэтчилэн ард иргэдийн санал бодлыг зориуд хагалган бутаргаж байсан нь төрийн бодлого бус, зөвхөн хэт үндсэрхэг үзэлтнүүдийн хорон үйл ажиллагааны нэг хэсэг юм. Хэт үндсэрхэг үзэл бол хэт туйлшралын цэг байдаг ажээ. Тиймээс ийм үзлийг дэвэргэн хөөргөх нь тухайн улсын иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Өнөөдрийн даяаршлын нийгэмд улс эх орон, нутаг дэвсгэрийнх нь харьяаллаар ялгаж, иргэдийг хар, шар, бор өнгөөр гадуурхах, шашин шүтлэгээр ялгаварлах, бусдын эрүүл мэнд, сэтгэл санаанд зориуд хохирол амсуулах нь ардчилсан Монгол Улсын хувьд байж болшгүй зүйлийн нэг. Цаашдаа Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад хэт үндсэрхэг үзэлтнүүдийн баримтлах хэм хэмжээ, хязгаар байх ёстой гэдгийг анхааруулмаар санагдлаа.

У.Орхон
Монголын үнэн


URL:

Нэр: magliette calcio Огноо: 21 August 2018

Awesome Website, Carry on the beneficial work. Many thanks!|
magliette calcio http://www.doralcentermall.com/#

Нэр: Manchester City Trøjer Огноо: 25 August 2018

Many thanks, this website is extremely valuable.
Manchester City Trøjer http://www.shannonmdrealty.com/Danilo-jerseyID-647111259

Нэр: Liverpool Tröjor Огноо: 25 August 2018

Nice Web page, Stick to the fantastic job. Thanks.|
Liverpool Tröjor http://www.fashionradicalsnews.com/Mohamed-Salah-p-13378

Нэр: PSG Drakt Огноо: 26 August 2018

You have got the best sites.
PSG Drakt http://www.socalhardwoodflooring.com/Neymar-C-PSG-P-5128

Нэр: Maglia Lazio Poco Prezzo Огноо: 26 August 2018

Pretty revealing, look onward to coming back again.
Maglia Lazio Poco Prezzo http://www.theconservatarianreview.com/Lazio-19-Midfielder-Senad-Lulic-p-2276

Нэр: Maglia PSG Poco Prezzo Огноо: 27 August 2018

Especially revealing, looking onward to visiting again.
Maglia PSG Poco Prezzo http://www.zeropartypolitics.com/psg/maglia-marco-verratti

Нэр: Schalke 04 Tröjor Огноо: 27 August 2018

Just simply wished to point out Now i’m lucky I stumbled on your web site!|
Schalke 04 Tröjor http://www.bettermensolutions.com/Schalke-04-Guido-Burgstaller

Нэр: Atletico Madrid Trøjer Огноо: 27 August 2018

Thank you so much! It is an impressive web-site!
Atletico Madrid Trøjer http://www.asleftasfound.com/augusto-fernandez/atletico-madrid/4238924

Нэр: billige fotballdrakter Огноо: 1 September 2018

I benefit from reading your web site. Thanks a lot!
billige fotballdrakter http://www.travelstobhutan.com/

Нэр: fodboldtrøjer børn Огноо: 1 September 2018

Fantastic internet site you’ve gotten here.
fodboldtrøjer børn http://www.crimsontee.com/

Нэр: maglia Manchester City Огноо: 27 September 2018

You’re a really useful website; couldn’t make it without ya!
maglia Manchester City http://www.haeroo.com/Manchester-City-9/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.