Автомашинаа засч байгаад дарагдаж нас баржээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд иргэн М /41 настай, эрэгтэй/ машиндаа засвар хийж байгаад дарагдаж, нас баржээ.

36140

Ослын тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 13:04 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 10 км зам туулан 13:23 цагт очиж, иргэн М /41 настай, эрэгтэй/ ”Соната-2″ загварын автомашинд засвар хийж байгаад дарагдаж нас барсан байжээ. Цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.