Францын Элчин сайд нутаг буцна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсакыг эх орондоо бүр мөсөн буцах гэж буйтай нь холбогдуулан  хүлээн авч уулзав.

36146

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Элчин сайд Э.Барсакт Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсанд талархахын сацуу цаашдын ажилд нь амжилт хүсэв.

 

Монгол Улсад ажиллах хугацаанд уул уурхай, боловсрол, дэд бүтэц зэрэг салбарт хоёр орны хамтарсан төслүүд урагшилж, эхлүүлсэн ажлууд үр дүнд хүрсэнд сэтгэл хангалуун буйгаа Элчин сайд Э.Барсак илэрхийлж, ойр дотно хамтран ажилласанд талархал илэрхийлэв.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.