Ардчилсан нам эмгэнэл илэрхийлэв

36160

Ардчиллын өргөөнд Ардчилсан намаас Зам тээврийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэргийн талаар мэдээлэл хийсэн. . Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, О.Магнай, Зам, тээврийн бодлогын зөвлөлийн дарга Т.Болдбаатар нар хуралд оролцсон. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан  “Зам, тээврийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнууд яамныхаа байран дээр архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Хүний алтан амь үрэгдсэн асуудал дээр Ардчилсан нам эмгэнэл илэрхийлж байна. Мөн төрийн өндөр албан тушаал хашиж байсан залуу амиа алдсанд харамсаж байна.

Сүүлийн үед тогонд цохиулж амь насаа алдсан хоёр хүүхдийн асуудал, мөн Үндэсний баяр наадмын үеэр Дархан чиглэлийн замын чанаргүй байдлаас болж 16 хүн амь насаа алдсан гээд хүний амь настай холбоотой хэргүүд удаа дараа гарлаа.  Монгол Улсын төрийн тангараг өргөж, төрийн өндөр албан тушаал хашиж байсан залуу ажлынхаа байран дээр, тодруулбал төрийн яаман дээр амь насаа алдаж байгаа энэ асуудал маш том хариуцлагагүй, ёс зүйгүй асуудал болж байна” гэв..

Б.Учрал

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=11747


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.