Эндсэн охины ар гэрийнхэн шүүх эмнэлгийн дүгнэлт хүлээж байна

229161-14082018-1534233555-1408350204-jdhksjdНийслэлийн Баянзүрх дүүргийн түргэн тусламжийн төвд өнгөрсөн долдугаар сарын 30-ны өдөр есөн сартай хүүхэд вакцин хийлгэсний дараа дөрөв  хоног халууран улмаар эндсэн харамсалтай хэрэг гарчээ.

Хүүхдийн ээж охиноо вакцин хийлгэсний дараа халуурч эхлэхэд нь тус дүүргийн эмнэлэгт үзүүлсэн боловч эмч нар эмчилгээ бичиж өгөлгүй вакцинаас болж халуурч байгаа юм гээд халуун бууруулах лаа хийхийг зөвлөжээ.

Маргааш нь охины бие суларч тэр өдөртөө бие нь жаахан дээрджээ. Гэтэл нөгөөдөр нь  бяцхан охины биеийн байдал эрс муудаж эхэлсэн тул дахин  дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд  шоконд орсон байна гэж охиныг ээжтэй нь уулзуулалгүй дөрвөн цаг эмчилгээ хийсний эцэст охин эндсэн байна. Одоогоор охины гэрийнхэн  шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж  байна.

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих