ЭРҮҮЛ МЭНД: Шээсээ хорих хориотой

y4ei0- Ойрд миний шээс их зовиуртай гадагшилдаг боллоо. Мөн шээс хүрч байгаа нь мэдэгдэхгүй давсаг чинэрэхээ больсон. Зүрх бас дэлсээд байдаг болсон. Энэ юутай холбоотой вэ?

Баянзүрх дүүргийн иргэн М.Хоролсүрэн

- Хүмүүс шээс хүрч байхад тэвчээр гаргаж байна гээд шээсээ хорьдог. Бас ажилдаа хамаг анхаарлаа хандуулаад, шээсээ хорих нь хүний биед хортой бөгөөд өвчин үүсгэх нөхцөл бүрдүүдгийг анхаараарай. Шээсээ хэт хорьсноор давсгийн чадавхийг алдагдуулдаг. Шээсээ хэт их барьвал мэдрэлийн системийг алдагдуулж, шээс шахах булчингаа гэмтээдэг. Шээсээ олон цагаар барьснаар биедээ бактер нэмж давсаг болон шээсний замын үрэвсэлтэй болдог.

- Энэ нь бөөрийг гэмтээдэг. Мөн түрүү булчирхайг үрэвслүүлдэг. Давсагны өмөн үүд нэрвэгдэх аюул ч үүснэ. Шээсээ барих тусам давсагны өмөн үүд нэрвэгддэгийг эмч, судлаачид, нотолсон байдаг. Бас шээсээ хэт барьснаар зүрх судасны өвчин эмгэг үүснэ. Зүрх хэтэрхий базлан өвдөж улмаар ухаан алдаж унахад хүрдэг нь шээсээ хэт барьснаас болдог. Ахимаг насны хүмүүст эдгээр зовиур тохиолддог ч залуу наснаас шээсээ барьж байсны урхаг гэдгийг мэдэх хэрэгтэй.

 УХТЭ-ийн Зүрх судлалын тасгийн сувилагч Д.Наранзул, Б.Нандин-Эрдэнэ

Эх сурвалж: ”Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих