Монголын өнөөгийн төрийн байгаа царай нь энэ

712-1534680448hajuunaasМонголын төрийг зайдагнасан МАНАН-гийн араатан авир, луйварчны үнэн төрх нь саяын хэд хоногт Сөүлийн гудамжны замыг будсаны дараа эхний бороонд угаагдан арилсантай нь адил амархан ил гарав.

Бүр тодруулж хэлбэл Төрийн яамдад хөлсний алуурчид, хулгайч луйварчдыг байршуулж, төслийн замуудыг улсаа тонож, мөнгө угаах хэрэгсэл болгосныг илчилсэн жигшүүртэй, бас эмгэнэлтэй хэрэг явдлууд шил шилээ даран болж өнгөрлөө. Бодоход ч аймаар хэргийг ил цагаан бусдын нүдэн дээр үйлддэг болжээ …
Төрийн яаманд бугшсан алуурчин хэний даалгаврыг гүйцэтгэв?! 
“ЗТХЯ-ны албан тушаалтнууд /2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр/ өчигдөр орой албан өрөөндөө архидан согтуурч нэгнийхээ амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарлаа.”, “Тэд хувийн таагүй харилцаанаас болж, маргалдаж, улмаар нэгнийхээ аминд хүрсэн болохыг цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар тогтоожээ.”, “ЗТХЯ-ны газрын даргыг яллагдагчаар татаж цагдан хорилоо” гэх мэт мэдээллүүд цацагдаж эхлэв.
Тэгтэл цацагдах мэдээлэл нэмэгдэх тусам энэ нь “харамсалтай” хэрэг биш, харин “балмад аллага” байсан нь тодорлоо.
Их л яаран мэдэгдсэн “Хувийн таагүй харилцаанаас болж маргалдсан” гэсэн цагдаагийн ажилтны урьдчилсан дүгнэлт ч ямар нэгэн зүйлийг нуун далдлах гэсэн мэт сэтгэгдэл төрүүлэх ажээ.
Насны хувьд зөрүүтэй хэрэгтэн хохирогч хоёрын хооронд гэр бүлийн ч гэх юм уу хувийн асуудал байгаагүй бололтой. 38 настай, гэр бүл, 4 хүүхэдтэй, архи тамхи хэрэглэдэггүй, тогтсон амьдралтай гэх хохирогч Г хэрэгтэн Т-тэй ойр дотно байгаагүй юм шиг байна. Өөрөөр хэлбэл хол хөндий хүмүүст хувийн таагүй харилцааны шалтгаан үндэслэл хол гэсэн үг. Зөвхөн архи уухаар нийлсэнгүй олон удаа дуудууллаа гэж тэгтлээ үзэн ядахгүй нь мэдээж.
Тэгээд ч хохирогчийг “Амиа алдахаасаа өмнө ажлаа өг гэж шаардаж байсан” гэсэн мэдээллийг АН-ын зүгээс хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн нь хувийн харилцааны биш бүлэглэл хоорондын харилцааны зөрчлийг илэрхийлээд буй хэрэг юм. Бүр тодруулж хэлвэл ажлаас нь зайлуулах гэсэн “хувийн харилцааны” зөрчлийг АН-ын удирдлага аль хэзээний дуулж мэдсэн /үйлдлийг нь бараг анаж байж гэсэн сэтгэгдэл төрөхөөр/ байгаа