Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт явагдаж байна

b90c6726d7c1a4518ac442f51d63ac56Нийслэлийн тээврийн газрын даргын удирдамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалт өнөөдрөөс эхэллээ.

Хамтарсан шалгалт нь зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах мэдээлэл сурталчилгаа хийх, зөвлөмж материал тараах, судалгаа хийх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулахад оршиж байгаа аж.

Хамтарсан шалгалтын хүрээнд нийтийн тээврийн хяналтын ажилчид, шалгагч нар  2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 31-ний өдрийг дуустал хуваарийн дагуу  Энх тайвны өргөн чөлөө 5 шарын буудлаас зүүн 4 замын буудал, Зүүн 4 замаас офицеруудын ордон, батоник, цайз 16 зэрэг нийт 60 тээврийн хэрэгслийн зогсоолуудад иргэдэд хууль сурталчлах, зөвлөмж бүхий санамж, зорчигчдод зориулсан товхимол  тарааж, бэлэн мөнгөөр зорчуулахгүйгээр зорчигчийн үүргийг танилцуулан ажиллахын зэрэгцээ буудлуудад шугам дундын  шалгалт хийж ажиллах юм байна.

Х.Онон


URL:

Нэр: Зочин Огноо: 21 August 2018

Зорчигчид яах вэ мөнгөө төлөөд явж байгаа, харин бэлэн мөнгө хураан авч төсвийн мөнгийг хулгайлж байгаа автобусны жолооч нарт хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Арай даварч байна. Цалин авна, дээрээс нь бэлнээр мөнгө хураана, тэгсэн мөртлөө үйлчилгээгээ зөв үзүүлдэггүй, бохир заваан. Эд нар бэлнээр мөнгө хурааснаас болоод иргэд цахим карт авахгүй байна.

Сэтгэгдэл бичих