Тайваньд 28 настай Монгол иргэн амиа алджээ

aimar-1Энэ сарын 17-ний өдөр Тайваний Тaichung хотын Тайпин дүүрэг дэх нэгэн хүрхрээнд Монгол Улсын иргэн /28 настай, эрэгтэй/ унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус хотын аврах албаныхан голын ёроолоос цогцсыг нь гаргаж авсан байна.

Тайчун хотын Засаг захиргаанаас уг хүрхрээг аюултай усны бүсийн ангилалд багтаадаг тул загасчлах, сэлэх, шумбах, завиар аялахыг хориглодог бөгөөд буюу “danger deep water” гэсэн анхааруулга тавьсан байдаг бөгөөд энэхүү хүрхрээнд сүүлийн гурван жилд таван хүн амиа алджээ. Талийгаач Chienkuo, Mingchuan их сургуулиудад сурахаар солилцоогоор ирсэн хоёр оюутан найзын хамт явж байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.