Б.Гэрэлмаа эхний хоёр тойрогтоо ялалт байгууллаа

fafa3b8eb0b4a335003a6446446c8c3c_148898Индонез Улсын Жакарта, Палембан хотод үргэлжилж буй 18 дахь удаагийн Азийн наадмын гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Дөнгөж сая туялзуур сэлэмний тамирчин Б.Гэрэлмаа эхний тойрогт олимп, ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хоёр алт, гурван мөнгөн медальтай, БНСУ-ын тамирчин Ч.Ижёныг 5:3-аар ялж, элэг нэгт түмнээ баярлууллаа.

Мөн удаах тойрогт Флиппиний тамирчинг 5:1-ээр хожсон юм.

Улсын дөрвөн удаагийн аварга тэрбээр Инчоны Азийн наадамд шилдэг наймд шалгарч байсан юм.

Аваргыг ялж аварга болдог шиг түүнд алтан медаль хүртэхийг хүсэн ерөөе.

 


URL:

Сэтгэгдэл бичих