МУСТА дуучин А.Оросоо: МУГЖ В.Оросоо гуайн дуунуудыг сэргээж дуулаач гэж олон хүн санал тавьсан

1534836806_34473939_120667905488885_1921499549969416192_nПүрэвдоржийн шүлэг, Пүрэвсүрэнгийн аялгуу “Сэтгэлийн чамдаа” дуугаараа олон түмэнд танигдаж хоёр ч удаа бие даасан тоглолтоо хийсэн МУСТА залуу дуучин А.Оросоотой удахгүй болох гурав дахь бие даасан тоглолтынх нь талаар ярилцлаа.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Шинэ уран бүтээлийн сонин сайхнаас сонирхуулаач?

-”Хүрэн халзан морь” гэж морины тухай сайхан дуу гаргалаа. Мөн яруу найрагч Цогбаярын үг ая “Чамдаа ирлээ”хэмээх шинэ дуугаа гаргасан. Гэх мэтчилэн олон олон уран бүтээлүүд гаргаж байгаа.Удахгүй гурав дахь бие даасан тоглолтоо хийх гээд бэлтгэлдээ орсон байна.

-Бие даасан тоглолтод та өөрийн дуунуудаа дуулах уу? Тоглолтынхоо талаар яриач.

-Миний анхны тоглолт 2014 онд, дараагийнх нь 2016 онуудад болж байсан. Энэ тоглолтуудад дандаа дуучид дуулж байсан. Харин энэ удаагийн тоглолтоо дуучид оролцуулахаас илүүтэй дундуур ньАрдын хөгжмийн тоглолт оруулахаар төлөвлөөд байна. Тоглолтод МУГЖ В.Оросоо гуайн дуунуудыг түлхүү дуулна. Их сайхан тоглолт болно гэж харж байгаа.

-Таны 2013 онд гаргасан “Сэтгэлийн чамдаа” дуугсонсогч түмэнд хамгийн их хүрсэн, таныг олонд таниулж чадсан дуу гэж хэлж болно. Тэгвэл энэ дуу шиг олны хүртээл болохуйц шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэсэн.

-Пүрэвсүрэнгийн аялгуу Пүрэвдоржийн шүлэг “Сэтгэлийн чамдаа” гээд энэ сайхан дуу минь олон түмэнд хүрсэн их сайхан уран бүтээл болсон. Одоо дуучин Оюундалайтай хамтарч дуулсан “Хайрын ертөнцөөр хослон дуулъя” шинэуран бүтээл минь оны хүртээл болоод эхэлсэн. Мөн хөгжмийн зохиолч Бямбабаяр хөгжмийг нь зохиож, Бат-Эрдэнэ шүлгийг нь бичсэн “Сүүн зам”гээд дуу олны хүртээл болж, хүмүүсийн сонсох дуртай дууных нь нэг болоод байна.

-Таныг Говь-Алтай аймгийн Алтай чуулгад дуучнаар ажиллаж байгаад СУИС-д элсэж уртын дууны ангийг төгссөн гэдэг?

-Алтай чуулгын дуучнаар ажиллаж байгаад анх “Хөгжим бүжгийн коллеж”-д Ардын жүжигчин Д.Жаргалсайхан багшийн шавь болон дуурийн дуулаач мэргэжлээр сурсан.Дараа нь СУИС-ийн уртын дууны ангийг төгссөн. Одоо нийтийн дууны урлагт өөрийгөө сориод явж байна даа.

-Та яагаад заавал МУГЖ В.Оросоо гуайн дуунуудыг сэргээж дуулахаар болов?

-МУГЖВ.Оросоо гуайн сайхан дуунуудыг сэргээж дуулаач гэж олон хүн санал тавьсан. В.Оросоо гуайн том хүү О.Мэндбаяргуай надтай уулзаад Оросоо гавьяатын цомог, номыг өгсөн. Албан ёсоор миний аавын дуунуудыг сэргээж дуулаач гэдэг санал тавьсан. Ингээд гавьяатынхаа дуунуудыг дуулж эхэлсэн. Олон сайхан дуунууд байдаг “Миний Улаанбаатар”, “Нууцхан сэтгэл”, “Зуслангийн уянга” гэх мэт. Тоглолт дээрээ В.Оросоо гавьяатынхаа дуунуудаас дуулах гээд бэлтгэл ажилдаа орсон.

-Тэхээр ирэх арван сард тантай В.Оросоо гавьяатын болоод өөрийн тань шинэ уран бүтээлүүдээр уулзана гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Үнэхээр монгол түмний хайртай мундаг уран бүтээлч, ийм гайхалтай хүний дуунуудыг сэргээж дуулах завшаан олдсонд би хувьдаа их талархаж явдаг. Тиймээс чанартай сайн дуулахы гхичээдэг. Энэ удаагийн тоглолт дээр гавьяатынхаа дуунуудыг түлхүү дуулах болно. Мөн өөрийнхөө шинэ болоод үзэгч түмэнд хүрсэн сайхан дуунуудаа дуулна. Тиймээс  үзэгч, сонс огч түмнээ өргөнөөр хүрэлцэн ирээрэй гэж урьмаар байна.

-Ярилцсан танд баярлалаа. Таны цаашын уран бүтээлд өндөр амжилт хүсье! Урлагийн бурхан тэнгэр үргэлж ивээж байх болтугай!

-Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье!

 

Ярилцсан: М.Март


URL:

Сэтгэгдэл бичих