Төрийн тусгай хамгаалалттай байрнаас 115 архи, 11 шатамхай бодис илэрчээ

39700577_287421235179121_1574768996236918784_n-550x300ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг  13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг өнгөрсөн долоо хоногт шалгав. Мөн Төрийн Тусгай хамгаалалтын газраас тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байранд согтууруулах ундаа, тэсэрч дэлбэрэх бодис, хүйтэн зэвсэг зэрэг хууль бус эд зүйлс хадгалж байгаа эсэхэд үзлэг хийв. Эдгээр шалгалтын дүнг нэгтгэж дөнгөж сая /2018.08.21/ ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарт танилцуулж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө.

ЭХЯ, ЭМЯ, УУЯ, БСШУСЯ иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх байдал хангалтгүй, хуулийн хугацааг 7-30 хүртэл хоногоор хэтрүүлсэн ч шийдвэрлээгүй байжээ. БСШУСЯ, БОАЖ, ХНХ зэрэг яам батлагдсан орон тоогоо 2-23 хүртэл хүнээр хэтрүүлж гэрээгээр авч ажиллуулсан, төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгч томилон ажилуулж байгаа нь тогтоогджээ. Гадаад дотоодын өндөр зардалтай олон томилолтуудын тайлан, илтгэх хуудас бичигдээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

ТТХГ-аас тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байрны 1139 өрөөнөөс албан хаагчдынх нь зөвшөөрсний дагуу 830 өрөөнд үзлэг хийхэд архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн 115 ширхэг, 11ширхэг шатамхай/салют,бензин гэх мэт/ бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав, Монгол банкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 ширхэг согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн илэрснийг эзэмшигчдээр нь ажлын байрнаас нь гаргуулсан байна.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, төрийн захиргааны байгууллагуудад, төрийн албан хаагчдын дунд сахилга хариуцлага дэг журмыг улам илүү чангатгах шаардлага байгааг энэ шалгалтын дүн илтгэж байна. Төрийн захиргааны байгууллагуудад ажилчид нь ажлын цаг ашиглалт хангалтгүй, архидан согтуурахтай тэмцэж байгаа бодитой ажил алга байна. Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ЗГ-ын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг даалгаж байна. Яам агентлагууд албан хаагчдын цаг ашиглалтыг хурууны хээгээр бүртгэж, цалингийн системтэй холбож хариуцлага тооцож, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, үүрэгт ажлаа чанартай үр дүнтэй гүйцэтгэх ёстой. Иргэдэд үйлчлэх үүрэгтэй. Бид ард түмнээс сонгогдсон ардчилсан төр. Төрийн албан хаагч нар, төр бол ард түмэнд үйлчлэх үүрэгтэй гэдгээ ухамсарлан ажиллахыг анхааруулж байна гэлээ.

Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө байгууллага бүр дахин боловсруулж дагаж мөрдөх, хугацаа хоцроосон өргөдөл гомдлыг есдүгээр сарын нэгэн гэхэд шийдвэрлэж дуусгах, үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгч, гэрээт ажилчдыг болиулж төрийн захиргааны жинхэнэ албан тушаалын орон тоонд тохирох хүмүүсийг сонгон шалгаруулж авах захиалгыг ТАЗ-д мөн есдүгээр сарын нэгний дотор гаргаж орон тоогоо бүрдүүлэхийг яамдын ТНБД нарт үүрэг болгов. Цаашид албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах хүрээнд сар бүр ЗГХЭГ-аас тогтмол болон гэнэтийн шалгалтыг хийнэ гэв.

С.САРУУЛ
ЗУУНЫ МЭДЭЭ

URL:

Нэр: Atletico Madrid Drakt Огноо: 25 August 2018

Many thanks, this site is extremely practical.
Atletico Madrid Drakt http://www.socalhardwoodflooring.com/Filipe-Luis-C-Atletico-Madrid-P-2428

Нэр: Napoli Trøjer Огноо: 26 August 2018

Wow, stunning website. Thnx …
Napoli Trøjer http://www.shannonmdrealty.com/Rafael-jerseyID-936150432

Нэр: Napoli Drakt Огноо: 27 August 2018

Wow, beautiful website. Thnx …
Napoli Drakt http://www.mydescubrimientos.com/Napoli-30-Marko-Rog-2018

Нэр: PSG Trøjer Огноо: 27 August 2018

Many thanks for sharing this very good web page.
PSG Trøjer http://www.asleftasfound.com/marquinhos/psg/7211115

Нэр: Maglia Athletic Bilbao Poco Prezzo Огноо: 28 August 2018

Wow, lovely portal. Thnx …
Maglia Athletic Bilbao Poco Prezzo http://www.zeropartypolitics.com/athletic-bilbao/maglia-yeray

Нэр: billige fotballdrakter Огноо: 28 August 2018

Terrific webpage you’ve got in here.
billige fotballdrakter http://www.travelstobhutan.com/

Нэр: maglie calcio poco prezzo Огноо: 28 August 2018

You’re a very helpful web site; could not make it without ya!
maglie calcio poco prezzo http://www.synchronizationofus.com/

Нэр: fodboldtrøjer med tryk Огноо: 28 August 2018

Thanks intended for providing this kind of amazing info.
fodboldtrøjer med tryk http://www.crimsontee.com/

Нэр: billiga fotbollströjor Огноо: 29 August 2018

Thanks with regard to supplying these great post.
billiga fotbollströjor http://www.afterglowvp.com/

Нэр: magliette calcio Огноо: 29 August 2018

Many thanks, this site is extremely practical.
magliette calcio http://www.glivytech.com/

Нэр: fodboldtrøjer Огноо: 29 August 2018

Thanks, this site is very helpful.
fodboldtrøjer http://www.zamanthajoeh.com/

Нэр: Magliette Calcio Poco Prezzo Огноо: 30 August 2018

Wow cuz this is excellent job! Congrats and keep it up.
Magliette Calcio Poco Prezzo http://www.wendtsporkpalace.com/

Нэр: Maglie Calcio a poco prezzo Огноо: 30 August 2018

Great internet site! It looks very expert! Maintain the great job!
Maglie Calcio a poco prezzo http://www.niveauradio.com/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.