Спикер даалгавар шалгана

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн Япон улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөсөн. Тэрбээр өчигдөр үдээс хойш эх орондоо ирсэн аж.

УИХ-ын даргын Япон улсад энэ сарын 9-13-ны хооронд хийсэн төрийн дээд хэмжээний айлчлалын бүрэлдэхүүнд цөөхөн хүн багтсан. Гэсэн ч энэ үеэр ач холбогдол бүхий асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд ажиглагчид “Үр дүнтэй айлчлал болсон” хэмээн үзэж байгаа ажээ.

УИХ-ын дарга Япон улсыг зорихоосоо өмнө гишүүдэд “Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлахад бэлэн болгоорой” гэсэн даалгавар өгсөн. Тиймээс өнөөдөр өгсөн даалгаврыг нь хэр сайн биелүүлснийг шалгах нь. Харин “Гишүүд даалгаврыг хангалттай биелүүлсэн” хэмээн үнэлүүлэх болов уу.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.