Манай бөхчүүд азийн “олимп”-оос хос алттай, нийт зургаан медальтай ирнэ

7ee9b81298ff9076ff189f5c38ec1a50_x3Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 19-21-нд Индонезийн нийслэл Жакартагийн “Jakarta Convention Center Assembly Hall” ордонд боллоо. Чөлөөт бөхийн тэмцээнд “Шар тив”-ийн 29 орны 174 бөх эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпийн жингийн ангиллаар өрсөлдөв. Манай бөхчүүд бүтэн багаараа Жакартагийн дэвжээнд зодоглосноос хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медальтай тэмцээнээ өндөрлүүллээ. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, эмэгтэйчүүдийн 62 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин П.Орхон нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа Индонезид эгшиглүүлсэн. Тэд чөлөөт бөхийнхөнөөс Азийн наадамд түрүүлсэн 11, 12 дахь тамирчин болсон юм.

Чөлөөт бөхийн тамирчид Азийн наадмаас хос алтан медаль хүртсэн дөрөв дэх тохиолдол болсон. Тэднээс өмнө 1974 онд Тегеранд Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, 1982 онд Шинэ Делид З.Дүвчин, Б.Болд, 2010 онд Гуанжоуд Г.Мандахнаран, Г.Наранчимэг нар аваргалж байв.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн 68 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ш.Түмэнцэцэг мөнгө, эрэгтэйчүүдийн 86 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн, эмэгтэйчүүдийн 53 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг нар хүрэл медалиар энгэрээ мялаасан.

Эрэгтэйчүүдээс бөхийн орон Ираны баг гурван алт (Яздани, Карими, Хади), нэг хүрэл медаль хүртсэн бол манай улсаас гадна Узбекистан (Абдурахманов), Энэтхэг (Бажранг) нэг аварга “төрүүлсэн”. Харин эмэгтэйчүүдээс БНХАУ, БНАСАУ хоёр, Монгол, Энэтхэг нэг алтан медаль хүртсэн юм. Тэгвэл эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд ноёрхдог Японы бүсгүйчүүд түүхэндээ байгаагүй тааруухан оролцож ганц ч аваргагүй (хоёр мөнгө+гурван хүрэл) нутаг буцаж байна.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

Эрэгтэйчүүдийн 57 кг (19 бөх): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол) 2. Кан Кум Сон (БНАСАУ) 3. Юки Такахаши (Япон), Реза Атри (Иран)

65 кг (21): 1. Бажранг Пунья (Энэтхэг) 2. Даичи Такатани (Япон) 3. Сирожиддин Хасанов (Узбекистан), Саятбек Окассов (Казахстан) …5. Батчулууны Батмагнай (Монгол)

74 кг (21): 1. Бекзод Абдурахмонов (Узбекистан) 2. Данияр Кайсанов (Казахстан) 3. Гон Бюн Мин (БНСУ), Юки Фүжинами (Япон) …11. Ганзоригийн Мандахнаран (Монгол)

86 кг (19): 1. Хасан Яздани (Иран) 2. Доминик Абу Надер (Ливан) 3. Оргодолын Үйтүмэн (Монгол), Адилет Довлумбаев (Казахстан)

97 кг (13): Алиреза Карими (Иран) 2. Магомед Мусаев (Кыргызстан) 3. Магомед Ибрагимов (Узбекистан), Ким Жи Ган (БНСУ) …7. Өлзийсайханы Батзул (Монгол)

125 кг (13): 1. Парвиз Хади (Иран) 2. Дэн Живей (БНХАУ) 3. Давид Модзманашвили (Узбекистан), Кун Жин Нам (БНСУ) …7. Нацагсүрэнгийн Золбоо (Монгол)

Эмэгтэйчүүдийн 50 кг (11): 1. Винеш Фогат (Энэтхэг) 2. Юки Ириэ (Япон) 3. Ким Сон Хиан (БНАСАУ), Ким Хьюн Жо (БНСУ) …7. Эрдэнэсүхийн Нарангэрэл (Монгол)

53 кг (13): 1. Пак Йон Ми (БНАСАУ) 2. Жюлдыз Эшимова (Казахстан) 3. Эрдэнэчимэгийн Сумъяа (Монгол), Харүна Окүно (Япон)

57 кг (12): 1. Жон Мьон Сук (БНАСАУ) 2. Пей Шинру (БНХАУ) 3. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол), Кацүки Сакагами (Япон)

62 кг (11): 1. Пүрэвдоржийн Орхон (Монгол) 2. Айсулуу Тыныбекова (Кыргызстан) 3. Рисако Кавай (Япон), Жон Сим Рим (БНАСАУ)

68 кг (12): 1. Зоу Фенг (БНХАУ) 2. Шархүүгийн Түмэнцэцэг (Монгол) 3. Дивья Какран (Энэтхэг), Мээрим Жуманазарова (Кыргызстан)

76 кг (9): 1. Зоу Киан (БНХАУ) 2. Хироэ Минагава (Япон) 3. Эльмира Сыздыкова (Казахстан), Айпери Медет-Кызы (Кыргызстан) …5. Очирбатын Насанбурмаа (Монгол)

Г.Отгонжаргал

 


URL:

Нэр: Autopilot Money Method Огноо: 29 January 2019

Great websites from the internet…

Exceptionally well written! Let me suggest you this interesting websites …

Нэр: Make Money On Autopilot Огноо: 1 February 2019

Finding this site…

Wow, this paragraph is good and very informative.

Нэр: Facebook Bot Auto Post Like Comment Огноо: 2 February 2019

Recent Blogroll …

You may take a second to go to the subject material from this websites we’ve linked to on this post…

Нэр: Make Money on Auto-pilot Огноо: 3 February 2019

Recent Blogroll …

You may take a second to pay a visit to the content from this web sites we have linked to on this post…

Нэр: هدیه ولنتاین Огноо: 18 February 2019

Recent Blogroll …

You may take a second to go to the content from this web-sites we have linked to on this post…

Нэр: daftar sbobet terpercaya Огноо: 5 April 2019

Sites we Like…

Here are some entirely unrelated web sites to ours, however, i think you should take a second and visit the website…

Нэр: The Law Office of Paul Black Огноо: 18 June 2019

Wonderful story …

Here are a couple of unrelated data, nevertheless actually really worth taking a your time to visit this website

Нэр: Manji Law, P.C. Огноо: 19 June 2019

Wonderful story …

Here are a couple of unrelated data, nevertheless seriously really worth taking a your time to visit this website

Нэр: courier-to-Panama-from-Mumbai Огноо: 11 July 2019

Finding this site…

Wow, this post is pleasant and very informative.

Нэр: Dr. Stacey Wood Огноо: 30 July 2019

Sites we Like…

Here are some totally unrelated sites to ours, on the other hand, just take a second and visit the website…

Нэр: Conoscienti & Ledbetter Огноо: 10 August 2019

Recent Blogroll …

You may take a second to visit the subject material from this web pages we have linked to on this post…

Нэр: 30boxes.com Огноо: 11 August 2019

You should check this out…

Here are some absolutely unrelated internet sites to ours, nonetheless, just take a moment to visit …

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.