Худалдааны дайнд Америкийн аж ахуйн нэгжүүд ихээр хохирч байна

baraa(1)Америкийн худалдааны төлөөлөгчдийн албаны тамгын газар 8-р сарын 20-ноос Хятадаас импортлох 200 тэрбум ам долларын бараанаас гаалийн татвар нэмж авахаар болж, уг асуудлаар ажлын 6 хоногийн нээлттэй сонсгол хийж байна.

Америкийн аж ахуйн нэгжүүдийн хувьд, татварын дайралтаас зайлсхийх хоёр арга бий аж.

Үүнд нэгд, Чөлөөлөгдөх талаар боломж хайх.

Хоёрт, Засгийн газраа ятгахаар дамжин татвар нэмэх бодлогыг нь орхиулж, хэлэлцээрээр худалдааны маргааныг зохицуулах явдал юм.

Гэвч татвараас чөлөөлөгдөх талаар боломж хайх нь маш бэрхшээлтэй юм. Болд төмөрийн татвараар жишээлэхэд, энэ оны 5-р сараас хойш, Америкийн аж ахуйн нэгжүүд татвараас чөлөөлөгдөх тухай өргөдлийг нийтдээ 20 мянга гаруй удаа өгөв. Гэвч Америкийн Худалдааны Яам өнөөг хүртэл ганцыг ч зөвшөөрөөгүй юм, яагаад гэвэл татвар нь Америкийн дотоодын болд төмөрийн үйлдвэрт сэдэлт өгч байна хэмээн Америкийн болд төмөрийн хоёр том үйлдвэр үзсэнээс болсон юм.

Гэвч ингэх нь шударга байдлыг баталгаажуулж чадахгүй юм, учир нь болд төмөрийн үйлдвэрүүд энэ салбарын импортыг хориглож байхыг хүсдэг ажээ.

Нээлттэй сонсгол эхэлсэн өдөр буюу 20-нд Америкийн худалдаа эдийн засгийн үндэсний нийгэмлэгээс эхний хагас жилийн эдийн засгийн бодлогын талаарх 251 эдийн засагчийн тайланг нийтэлжээ.

Тус нийгэмлэгийн дэд дарга Кевин Свифт “Америкийн засгийн газар импортын бүтээгдэхүүнээс татвар нэмж авч байгаа нь тус орны эдийн засагт маш их ашиггүй нөлөө авчрах болно хэмээн санал асуулгад хамрагдсан эдийн засагчдын 91 хувь нь үзэв. Харин санал агуулгад хамрагдсан эдийн засагчдын 71 хувь нь үзэхдээ: Татварыг багасгах бодлого нь Америкийн эдийн засаг үйлдвэрлэлд хэт их сэдэлт өгөх болно” гэжээ.

Мөн санал асуулгад хамрагдсан эдийн засагчдын 81% нь үзэхдээ “Америкийн засгийн газар ДНБ-д эзлэх санхүүгийн алдагдлын харьцал хэмжээг бууруулах ёстой хэмээн үзэв” гэжээ.


URL:

Нэр: click here Огноо: 28 January 2020

I would like to thank you for the efforts you’ve put in writing this web site. I’m hoping the same high-grade blog post from you in the upcoming as well. Actually your creative writing skills has inspired me to get my own site now. Actually the blogging is spreading its wings fast. Your write up is a good example of it.

http://www.chicagohomevalue.com/__media__/js/netsoltrademark.php?d=youtube.com/embed/Yus4H8bVwAM

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.