Бохир агаар хэдэн насыг авч оддог вэ?

5cb72a7720aa672bgreatАгаарын бохирдол хүний наснаас хумсалдаг гэдэг нь нууц биш болсон. Тэгвэл эрдэмтэд дэлхийн янзб үрийн орнуудад энэ айхтар хүчин зүйлээс болж хүмүүсийн амьдрал хэрхэн богиносдгийг судалжээ. Агаарын бохирдол дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн амьдралыг дунджаар нэг жилээр богиносгодог байна.

Харин Ази, Африкийн бохирдол ихтэй улс, орнуудад хоёр жилээр хумсалдаг аж. Статистик мэдээллээр бол дэлхийн хотуудад амьдардаг хүмүүсийн 95 хувь нь маш их бохирдсон агаараар амьсгалдаг байна. Харьцангуй цэвэр агаартай гэгддэг АНУ, Европын холбооны улс, орнууд Австралид агаарын бохирдол хүмүүсийн амьдралаас ердөө хэдхэн сарыг хороодог аж.
Хамгийн хүнд нөхцөл байдал Ази тивд байгаа юм. Эндхийн агаарын бохирдол хорт хавдраас илүү аюул тарьж байгаа юм.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих