Малын тэжээл болох хаягдал өвс хаа сайгүй байна Б.Батзориг сайд аа нүдээ сайн нээ

148993Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг тан аа  Монгол эх орны газар нутаг, гудамж, талбай, хашаанд хаа сайгүй хаягдал өвс хэвтэж байна.  Та нүдээ нээгээд сайн хар даа. Энэхүү хаягдал өвсийг малын тэжээл болгож, малчдад өгч болох биш үү. Үнэ төлбөргүй хаягдал өвс малын тэжээл мөн үү?

ХХААХҮЯ гадаадаас малчдад зориулсан малын тэжээл авч, их мөнгө зарцуулах хэрэг байна уу?

Өдрийн сонины  2017.12.06 09:12  дугаарт “МАЛЧДАД ХЯМД ӨВС ТЭЖЭЭЛ ОЧИХ, ГУРИЛЫН ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ БОДЛОГЫН АЛХАМ ХИЙГДЛЭЭ” гэсэн гарчигтай ярилцлаганд

-Гаалийн татваргүйгээр өвс, тэжээл ороод ирлээ. Малчид нэг тонныг нь хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ. Малчдад бэлэн мөнгө хомс байна?

-Өвс тэжээлийн борлуулалтыг аж ахуй нэгжүүд өөрсдөө хийнэ. Бидний харж байгаагаар гурван арга зам байна. Нэгдүгээрт мэдээж бэлэн мөнгөөр худалдан авах, хоёрдугаарт өвс тэжээл борлуулж байгаа аж ахуй нэгжүүд үнийн дүндээ мал мах авах эсвэл мал мах бэлтгэж байгаа аж ахуй нэгжүүдтэй гэрээлж ажиллах. Гуравдугаарт, 2017 оны ноос, арьс ширний урамшууллын дүндээ өвс тэжээл дүйцүүлэн авах гэх мэт. Ер нь бол борлуулалтын ихэнх хувь мал махаар байх болов уу. гэж Б.Батзориг сайд хариулжээ.

Мөн малчдад өвс, тэжээлийг хямд үнээр худалдах зорилготой “Өвөл, хаврыг өнтэй давъя” аянг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр яам санаачлан хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд улсын төсвөөс 40 тэрбум төгрөг гаргаж хувийн компаниудад тараасан бөгөөд тэдгээр компаниуд ОХУ-аас өвс, тэжээл импортлон малчдааж байгаа юм. Засгийн газд худалдрын тогтоолын дагуу малын тэжээлийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, 30 гаруй компани төсвөөс авсан мөнгөөрөө тэжээл импортолж, улмаар татвараас чөлөөлөгдөж, малчдад тэжээл зарж ашиг олж байна. Улсын төсвийг иргэд, аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг бол төсвийн хөрөнгөөр тэдгээр компани ашиг олж байна гэсэн үг хэмээн  https://newspress.mn/v1/p/news/2623 сайтад “Танилц: 40 тэрбумын тэжээлийн тендерийг авсан цаад эзэд ” гарчигтай нийтлэлд дурдсан зээлдэгчид зээлсэн мөнгөөрөө юу хийж явна вэ?

Б.Баярмаа

http://ardchilal.mn/41939.html


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.