“Монре даатгал” компани замын цагдаатай хамтран нөхөн төлбөрийг “завшсан” уу

cb1997e50cff859fc990d7c78bfa7f4cАТГ-аас “Монре даатгал” компанийн Нөхөн төлбөрийн албаны дарга А-г албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн.

Тэрбээр албан тушаалтан албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуун дарагдуулж даатгалд хамаарах бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэх замаар удаа дараагийн үйлдлээр 420.612.797 төгрөгийн хохирлыг учруулсан гэх хэрэгт буруутгагдан, шалгагдаж байгаа юм.

“Монре даатгал”-ын Нөхөн төлбөрийн албаны дарга А нь замын цагдаагийн албан тушаалтнуудтай хамтран үйлдсэн байж болзошгүй хэмээх АТГ-аас мэдэгдлээ.

niigmiintoli.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.