СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИНД УХААЛАГ ГАР УТАС АШИГЛАХЫГ ХОРИГЛОВ

olloo_mn_1536114182_smartphoneЗасгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Өнөөдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-нээс хязгаарлах шийдвэр гаргажээ.

Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ухаалаг гар утас хэрэглэх нь нээлттэй байх аж. Учир нь сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг байна.

Хичээлийн үеэр багш нарын утас нээлттэй тул яаралтай үед эцэг эхчүүд багш нартай нь холбогдож болох аж. Харин хичээл, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмж нээлттэй юм байна.

Цахим халдлага, донтолтыг хязгаарлаж сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг нь Лондонгийн их сургуулийн судалгаагаар тогтоогдсон байдаг. Хүн амд ногдох Фэйсбүүк хэрэглэгчийн тоогоор Монгол улс Ази тивийн орнуудаас 3.6 дахин их идэвхитэй гэсэн судалгаа бий.

Х.Хулан


URL:

Сэтгэгдэл бичих