БНАСАУ-ын 70 жилийн ойд Монгол Улсыг оролцуулахгүй байхыг АНУ хүсчээ

HoidАНУ Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс /БНАСАУ/ байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн арга хэмжээнд Монголыг оролцохгүй байхыг гадаад яамнаас хүссэн байна. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс /БНАСАУ/ байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн арга хэмжээнд бид АНУ-ын хүсэлтээр оролцохгүй байж болно. Гэхдээ нэг л өдөр Оросын хүсэлтээр, Хятадын хүсэлтээр, АНУ-ын хүсэлтээр , Европын Холбооны хүсэлтээр Монголын гадаад бодлого тодорхойлогддог болчихвол яах вэ. Их гүрнүүд Цөмийн зэвсгийн асуудлаар улс төрөө хий. Харин Монгол шиг жижиг улсын хувьд энэ том асуудлаар улс төр хийх нь зохимжгүй. БНАСАУ хэзээний Монгол улсын түнш улс. Тус улс ямар дэглэмтэй байх нь тэдний л хэрэг. Нэгэнт Монголчууд бид дэлхийг диваажин болгож чадахгүйгээс хойш бусад улсад хүний эрхийг нь хангах гээд, чөлөөт эдийн засагтай болгох гээд, тусгаар улсын статусыг нь хөндөх гээд улс төрийн шахалт хийх нь тэнэг хэрэг гэж бодож байна. Ер нь барууныхны зөвлөж байгаа мөн амьдрал дээр туршиж байгаа Ардчилал, зах зээлийн эдийн засгийг бидний Монголчууд төгс засаглал гээд ойлгочихсон нь өнөөдрийн бидний хямралын гол үндэс гэж ойлгож байна. Хүн эрх чөлөөтэй, эдлэх эрхтэй байж болно. Гэхдээ тэр нь тодорхой хязгаар хүрээнд л хэм хэмжээндээ байх ёстой. Ямар асуудал дээр хүний эрх ярих уу, ямар таваарын худалдан авалт, борлуулалт дээр чөлөөт зах зээлийн эдийн засгийг ярих уу гэдэг чинь өөрөө улс төр, эдийн засгийн ухаан байхгүй юу. Эцэст нь ямар ч тохиолдолд ямар ч нийгэм байсан, ардчилал, чөлөөт зах зээлийн ямар ч хэлбэр байсан цорын ганц эрх ашгаас давуу байж болохгүй. Тэр цорын ганц эрх ашиг нь Монгол улсын, Монгол үндэстний эрх ашиг, таны эрх ашиг, бидний эрх ашиг юм шүү дээ. дэлхийн улсууд тэгж л амьдарч ирсэн тэгж л амьдрах болно. Дэлхий сөнөхөд энэ л эрх ашиг эцсийн эрх ашиг нь болж л үлдэнэ гэдгийг энэ мөхөс оюун ухаант улс төрчид хэзээ ойлгодог болно доо.
https://www.facebook.com/munkhsaikhan.suvd.1/posts/2177307825858246

URL:

Нэр: Anonymous Огноо: 14 September 2018

Odoo baitlaa hujaa elbeg shig

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.