Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

40633401_293112471471526_3121826618666909696_nБаянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран дүүргийн хэмжээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид дүүргийн 13 дугаар хороо Офицероос Баянзүрхийн товчоо, Хонхор чиглэлд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт үзлэг хийж, хяналт тавьж ажиллаж байгаа юм. Мөн зөрчилтэй жолооч нарт сануулах арга хэмжээ авч, замын хөдөлгөөнд зөв боловсон оролцохыг уриаллаа.

Түүнчлэн дүүргийн Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн сурагчдад Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулсан брошурыг үзүүлж, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэн ажиллаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.