Г.Батбаатар 358,46 сая төгрөгийн тендер будлиантуулжээ

temderТөрийн шат шатанд тендер будлиулсан, тендерээр бэлээ зузаалдаг нөхөд үеийн үед байсаар ирсэн. Харин сүүлийн үед Засгийн газар, яамдууд энэ хууль бус үйлдэлд анхаарал хандуулж, улмаар шат шатандаа хариуцлагын тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа юм. Тэгвэл энэ удаад тендер будлиулсан АШУҮИС-ийн өмнөх удирдлагуудыг ажлаас нь чөлөөлсөн байна. Мэдээллийг дэлгэрэнгүй хүргэхэд,

“Жайка -гийн буцалтгүй тусламжийн хүрээнд Япон-Монголын сургалтын эмнэлэгт шаардлагатай тоног,төхөөрөмжийг АШУҮИС өөрийн хөрөнгөөр тендер зарлан авчээ.

АШУҮИС-ийн Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хуулийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн ашиг сонирхлыг дээдлэх зарчмыг зөрчиж “Хай ресурс” ХХК –тай үгсэн хуйвалдаж 358,46 сая төгрөгийн “Худалдаа хөгжлийн банкны” тендерийн гүйцэтгэлийн баталгааг хуурамчаар үйлдэж, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, тендертэй холбоотой дүрэм журмыг зөрчиж улсад онц их хэмжээний хохирол учруулаад байгаа аж.

Энэхүү гүйцэтгэлийн баталгаа нь хуурамч болохыг Худалдаа хөгжлийн банкны “Пийс тауэр” салбарын захирал Т.Энхжаргалаас “АШУҮИС-иас 2018 оны наймдугаар сарын 07-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны Пийс тауэр” салбарт хандаж ирүүлсэн №1/1631 тоот албан бичигт тусгагдсан дараах гүйцэтгэлийн баталгааг манай салбар гаргаагүй тус гүйцэтгэлийн баталгаа хуурамч болохыг мэдэгдэж байна” гэсэн албан тоотыг ирүүлжээ.

Тиймээс Г.Батбаатар нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж 2015- 2018 он хүртэлх тендер худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулахгүй цөөн тооны компаниудад давуу эрх олгож өөрийн дураар аашилж байсан нь холбогдох баримт бичгээр нотлогдсон тул түүнийг албан үүргээс нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн аж. Тус асуудлаар АШУҮИС-ийн Санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Отгонбаатар тайлбар өгч, мөн захирал асан Г.Батбаатарыг ч АТГ-аас шалгаад эхэлжээ.

Анх Ц.Батхуягаас дээрх асуудалтай холбогдуулан тайлбар өгөхийг шаардахад ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэн ирж, холбогдох албан тушаалтнуудыг үг хэлээр гүтгэн, доромжилсон Ерөнхий сайдын албан тоот даалгавар, АШУҮИС-ийн захирлын албан даалгавар гарсан байхад үл биелүүлэн танхайрчээ. Тиймээс “Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Тендерийн хуулиудын холбогдох заалт, байгууллагын дүрэм, дотоод журмын дагуу ажлаас чөлөөлсөн” гэдгийг АШУҮИС-ийн удирдплагууд мэдэгдсэн билээ.

  Эх сурвалж: zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.