Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн, батлахыг шаардаж байна

ZGM2018.09.05-page-001Энд нэр нь бичигдсэн хүүхдүүд өнөөдөр бидний дунд алга. Зөвхөн энэ оны эхний хагаст 151 бяцхан зүрх цаг бусаар цохилохоо больжээ. Бидний хамгаалж чадаагүй монгол хүүхэд бүр бидний гутамшиг, харуусал. Бид алдаагаа давтахыг хүсэхгүй байна. Өдөр бүр нэмэгдэж байгаа энэ жагсаалтыг таслахыг хүсвэл та бидний уриалгад нэгдээрэй. Монгол хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжоор хангахыг эрмэлзсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн, батлахыг бид шаардаж байна. Монголын ард түмэнд, монгол хүний амьдралд хэрэгтэй сэдвүүдийг цаг алдалгүй хэлэлцэж, шийдвэрлэдэг байхыг бид шаардаж байна. Бид хамгаалж чадаагүйгээс хорвоог орхисон монгол хүүхэд бүрийн үхэл бидний гутамшиг, бас харуусал.

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.