Д.Сарангэрэл сайдын хүү Х.Улам-Өрнөх, түүний найз Д.Өнөболд нар 38.3 тэрбумын эрх шилжүүлжээ

5f6dac2a9e346c00a4461d9c647ad9e3Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх асуудлыг хянан шалгахад, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Өнөболд нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүү Х.Улам-Өрнөхтэй найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон” гэж мэдээлсэн нь олны анхаарлыг татаад буй.
Х.Улам-Өрнөхийн хувьд төрийн өмчит хуулийн этгээдүүдийн худалдан авах ажиллагааг хариуцдаг, өөрөөр хэлбэл, зарлагдах тендерүүдийг хариуцан зохион байгуулдаг гол алба болох Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажилладаг.
Харин түүний жолоочоор ажиллаж байсан, найз Д.Өнөболдынх нь хувьд Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар өнгөрсөн онд томилогдсон нь сайдын тайлбарласнаар “боловсролтой жирийн залуусын дэмжсэн” гэхээсээ илүү асар их мөнгөн дүнтэй ажлууд дээр найзууд нэгнийгээ дэмжих зорилготой байжээ гэж хардахаар байгаа юм.
Бидэнд олдсон дараах баримтуудаас харахад Д.Өнөболд, Х.Улам-Өрнөх нар хэдэн арван тэрбумын тендерийн ажлыг бие биерүүгээ “цохож” дэмжиж байгаа нь асар их хардлага дагуулах нь тодорхой байна.
Зөвхөн дараах албан бичгээс хөөж, баримтууд цуглуулахад сайдын багцаас дараах ажлууд дээр 38.3 тэрбум төгрөгийн эрх шилжсэн байгаа юм.
Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Өнөболд 2018 оны 3 сарын 28-нд дараах 14 төсөл арга хэмжээний зураг төсөв, техникийн тодорхойлолтыг хавсралтаар хүргүүлж байна.

Эдгээр төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг хууль, журмын дагуу яаралтай зохион байгуулж ажиллана уу гэх өөрийн найз Д.Өнөболдоос ирсэн албан бичгийг Д.Сарангэрэл сайдын хүү Х.Улам-Өрнөх тухайн өдөр нь цохож гарын үсэг зурсан баримтыг уншигч та бүхэн харж байна.

1. Төрөх эмнэлгийн барилгын өргөтгөл /Дархан-Уул, Дархан сум/
2. Эмнэлгийн барилга /Баян-Өлгий, Цэнгэл сум, Цохор харгайн нүүдлийн эмнэлэг/
3. Халдварт сүреэгийн эмнэлгийн барилга, 30 ор Хөвсгөл, Мөрөн сум/
4. Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж /улсын хэмжээнд/
5. Эрүүл мэндийн төвийн барилга /Хөвсгөл, Шинэ-Идэр сум/
6. Эрүүл мэндийн төвийн халаалтын тогоо /Хэнтий, Мөрөн сум/
7. Сумын эрүүл мэндийн төвийн рентгэн аппарат, тоног төхөөрөмж /Өмнөговь, Гурвантэс, Даланзадгад сум/
8. Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/
9. Нэгдсэн эмнэлгийн комьпютер томограф /Хэнтий, Хэрлэн сум/
10. Эрүүл мэндийн төвийн автомашин, тоног төхөөрөмж /Хэнтий, Мөрөн, Хэрлэн сум/
11. Дүүргийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар Баянзүрх дүүрэг/
12. Өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөрөөмж /Улаанбаатар Баянзүрх дүүрэг/
13. Нэгдсэн эмнэлгийн нярайн шарлагын аппарат /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/
14. Улсын 3 дугаар төв эмнэлгийн соронзон резонаст томограф /MRI/ Улаанбаатар, Баянгол дүүрэг
Эдгээр ажлууд Эрүүл мэндийн сайдын багцад багтсан бөгөөд нийт 38,3 тэрбум гаруй төгрөгийн эрх шилжсэнийг дараах баримтуудаас харж болохоор байгаа юм.

Угтаа Төсвийн тухай хууль, Тендерийн тухай хуулиар Д.Өнөболд эдгээр ажлуудыг хянах ёстой. Гэвч дотно нөхөрлөдөг тэд нэгнээ хянах уу гэдэг нь хардлага төрүүлж байгаа нь нууц биш.
Бүр жолоочоо ээжийнхээ дор хариуцлагатай албанд “томилуулж” өөр лүүгээ бичиг цохуулаад авч байна. МУ-ын төрд хараа хяналт байна уу, энэ бол 60 тэрбумын сонгодог жишээ  гэж дургүйцэх хүн ч цөөнгүй юм билээ.
УИХ-ын хаврын чуулганы үеэр НББСШУ-ы байнгын хороогоор Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудлыг хөндөн ярилцах үеэр Н.Номтойбаяр гишүүн “Төрийн алба дамнасан гэр бүлийн сүлжээ үүсгэчихээд, илтэд эрх ашгийн зөрчил үүсгээд байна” хэмээн Д.Сарангэрэл сайдыг шүүмжилсэн нь оргүй зүйл биш байсан бололтой.

Үргэлжлэл бий….
Т.Хэрлэн
http://www.zuv.mn/page/newsmore/20165

URL:

Нэр: зочин Огноо: 6 September 2018

баяр хүргэе сайхан ажиллаж ийм маягаар үсрэнгүй хөгжиж юун сингапур ямар юмны хятад америк хүртэл хол хаягдах нь ураа ахин ахин ийм зүйл хийгээрэй монголын хамгын баян залуучууд болоорой хурай хурай муусайн ядуучууд чинь

Нэр: free invoice pdf template Огноо: 14 May 2019

Terrific work! This is the type of info that should be shared around the web. Shame on the search engines for not positioning this post higher! Come on over and visit my site . Thanks =)

http://willowoodfarm.com/__media__/js/netsoltrademark.php?d=youtube.com/embed/S50HvaWfUmo

Нэр: Austfrumma Огноо: 13 July 2019

Priligy Tratamiento Para La Eyaculacion Precoz Macrobid Niftran Germany Cod Only No Rx Shop Pharmacie En Ligne Sans Ordonnance cialis cheapest online prices Comprar Cialis Levitra Viagra Professional Viagra Sales

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.