Саудын Арабид шашны сэдвээр тоглоом даажин хийвэл шоронд хорино

p1cmmm0pe9odldp2hia1mlo1ej735b90c8bc56ca1Шашны сэдвээр даажин тохуу хийх аваас 5 жил шоронд хорих ял онооно гэж Саудын Аравийн Ерөнхий прокурорын газар твиттер хуудсандаа мэдэгджээ.

“Шашны үнэт зүйлс, нийгмийн дэг журам, ёс суртахууны талаар тоглоом даажин хийсэн агуулгатай контентуудыг нийгмийн сүлжээгээр түгээх явдлыг кибер гэмт хэрэг гэж үзэх болно” гэж дээрх мэдэгдэлд анхааруулсан байна. Буруутай этгээдийг 5 хүртэлх жилийн хугацаагаар шоронд хорьж, дээр нь 3 сая риалаар /810 мянган доллар/ торгох ажээ.

2012 онд тус улс дахь шашны дэг жаяг, шашны цагдаагийн газрыг шүүмжилсэн “Саудын Аравийн чөлөөт сүлжээ” гэдэг цахим хуудсыг үүсгэн байгуулагч Раиф Бадави-г баривчилсан байна. Мөн исламын шашныг доромжилсон, кибер гэмт хэрэг үйлдсэн, эцэгтээ захирагдаагүй гэж түүнийг буруутгажээ. Одоо Р.Бадави шоронд 10 жилийн хорих ял эдэлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.