Ц.Цэрэнпунцаг гарьд “Aspire mining” компаний 27.4 хувийг эзэмшдэг гэнэ

d36e9d305e7271f0e75c2d6319f12601Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire mining” компани Монгол Улсын хойд хэсэгт, Орхон-Сэлэнгийн нүүрсний сав газарт хамгийн том нүүрсний ордын хайгуулыг хийж илрүүлэн эзэмшиж буй.

Коксжих нүүрсний нөөцөөр Монгол Улсад хоёрдугаарт орж байгаа, нүүрсний том төсөл буюу олон улсын ангиллын Овоотын коксжих нүүрсний ордын төсөл (“Овоот” төсөл) болон Жилчигбулаг, Мянганы нүүрсний төслүүдийг 100% эзэмшдэг.

Мөн “Эх говийн чулуу” (“ЭГЧ” ХК) хамтарсан компанийн 50 хувийг, нүүрсний хайгуулын хоёр төсөл буюу Нүүрстэйн коксжих нүүрсний төсөл (Нүүрстэй), Эрдэнэбулаг Нүүрсний төсөлд (Эрдэнэбулаг) тус тус хувь эзэмшдэг аж.

Монгол Улсын иргэн Цэдэндамбын Цэрэнпунцаг өмнө нь тус компаний 16.6 хувийг эзэмшдэг байсан бол эдүгээ 27.4 хувь болгон нэмэгдүүлээд байгаа талаар “The West” мэдээлжээ.

“Aspire”-ын үндсэн Овоот төсөл нь JORC стандартын дагуу 255 сая тонн коксжих нүүрсний боломжит нөөцтэй, тус уурхайг ашиглах 21 жилийн хугацаанд жил тутам 10 сая тонн хүртэл хэмжээтэй, зах зээлийн шаардлагад нийцсэн коксжих нүүрс олборлох бүрэн боломжтой юм.

Өмнө нь хоёр удаа урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан бөгөөд АМГ-аас ТЭЗҮ-ийн монгол хувилбарыг баталсан учраас Овоот төслийн эцсийн ТЭЗҮ-ийг боловсруулах, бусад ажлуудыг эхлүүлэхэд бэлэн болжээ.

Эдүгээ Эрдэнэт-Овоотын төмөр замыг ашиглалтад хүлээж авахаас өмнөх хугацаанд, авто замд суурилан багавтар хэмжээний олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжтой Нүүрстэй зэрэг нүүрсний бусад ордод үргэлжлүүлэн хайгуул хийж байгаа аж.

Эрдэнэт-Овоотын төмөр зам нь Монгол Улсын Үндэсний төмөр замын бодлогод Монгол Улсын хойд нутаг дэвсгэрийг ОХУ-ын Сибирьтэй төмөр замаар холбохын тулд одоогийн байгаа төмөр замын сүлжээг өргөтгөх бүтэц хэсэг нь болж буй, олон улсын төмөр замын шугамын нэг салбар хэсэг юм.

“Northern Railways” (Нортерн Рэйлвэйс ХХК) нь “Aspire” компани болон “Форчун 500” жагсаалтад бичигдсэн, Хятадын Төмөр Замын Корпорацийн салбаруудыг нэгтгэсэн Консорциумын дэмжлэгтэй Монголын дэд бүтцийн компани. Улмаар Концессийн зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлүүд, бусад зөвшөөрөл, баталгаа гаргуулах, санхүүжилт зэргээс хамааран 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа Эрдэнэт-Овоотын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулж буй юм.

https://paparatsi.mn/mi8


URL:

Сэтгэгдэл бичих