Татвараа төлдөг, дүрэм зөрчдөггүй жолоочийг л хөдөлгөөнд оролцуулъя

3759a2c4193615004c5c476d8f55cd8448b065caЖил бүрийн есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхэлж, их хотын хөл хөдөлгөөн нэмэгддэг нь уламжлал. Гэвч өнөө жил авто замын түгжрэл урьд жилүүдийнхээс харьцангуй их байгаа нь харахад л ойлгомжтой байна. “Хаашаа яваагаа марттал түгжирч байна” гэдэг хэдий хошин үг ч үнэнд ойртож байна. Яах вэ, хэрхэх вэ, яавал түгжрэл буурах бол гэдэг бодол автобусны жолооч, түүн дотор бачимдаж яваа зорчигч, ажлаа, хичээлээ тараад зам дээр түгжирч зогсоо цагийг хийм дэмий өнгөрүүлж буй хэн бүхний толгойд эрхгүй бууж байгаа нь лавтай.

 

Автомашинтай нэгэн нь машинаа унахгүй нийтийн тээврээр ажилдаа ирж очоод байхыг хүртэл уриалж байна. Гэвч нийтийн тээврийн автобусны хүрэлцээ муутайгаас ажил хичээл тарах “оргил” цагаар амьсгалахад ч бэрх болтол шахцалдана. Тиймээс хэнд ч гэсэн автобусанд зогсоогоороо өчнөөн цаг түгжирснээс, автомашиндаа суугаагаараа түгжрэх нь дээр санагдах биз…

 

Үнэндээ шинээр зам барьсан ч манай монголын түгжрэл буурахгүй. Зам барихын хэрээр автомашины тоо нэмэгдэнэ.  Улаанбаатар хот өнөөдөр автомашинуудаа “дийлэхгүйд” хүрээд байна.

 

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс өгсөн мэдээллээр өнгөрсөн онд АТҮТ ТӨҮГ-ын тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс цаашид ашиглах боломжгүй болсон, сүүлийн 4-5 жил техник хяналтын үзлэгт хамрагдаагүй, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах ажлыг Нийслэлийн татварын газартай хамтран ажиллаж нийтдээ 12938 тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хассан байна.

 

Мөн 2018 оны зургадугаар сарын 15-ны өдрийн байдлаар цаашид ашиглах боломжгүй болсон тээврийн хэрэгслээ хасуулах хүсэлтийн дагуу нийт 15 мотоцикл, 2867 тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хассанаас хасагдах тээврийн жагсаалтад орсон 1515 тээврийн хэрэгслийг хасчээ.

 

Жилийн хугацаанд 12 мянга, хагас жилийн хугацаанд 1515 тээврийн хэрэгслийг хассан бол харин шинээр бүртгүүлж, улсын дугаар авч буй нь үүнээс хэд дахин олон аж. Тодруулбал 2018 оны эхний хагас жилд 39,238 тээврийн хэрэгслийг шинээр бүртгэж улсын дугаар гэрчилгээ олгосон байна. Ердөө хагас жилийн хугацаанд 39 мянган тээврийн хэрэгсэл шинээр нэмэгдсэн байх юм. Мөн 151, 694 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийг бүртгэснээс нийслэлд 124,052, орон нутагт 27.642 тээврийн хэрэгслийг тус тус бүртгэжээ.

 


Гэрэл зургийг MPA.mn

 

2017 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 901,015 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байснаас техникийн хяналтын үзлэгт 551,502, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 567,184 тээврийн хэрэгсэл хамрагдсан байна.

 

Дээрх үзүүлэлтээс харахад улсын хэмжээнд 559,000 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд идэвхитэй оролцож, 350,951 нь техник хяналтын үзлэгт ороогүй мөн АТБӨЯТХАТатвар төлөгдөөгүй судалгаа байна. Тэгэхээр  үзлэгт ороогүй, албан татвараа төлөөгүй 300 гаруй автомашины жолооч хөдөлгөөнд оролцоод “туулайчилж” явааг үгүйсгэхгүй.

 

Нэгэнт өнөөгийн нөхцөл байдалд автомашины импортод хязгаарлалт тогтооох боломжгүйгээс түгжрэлийг бууруулахын тулд зохих журмын дагуу албан татвараа төлөөгүй этгээдэд сануулаад өнгөрөх биш, урсгал сөрсөн, улаан гэрлээр дайрсан зэрэг дүрэм зөрчигчдийг торгоод явуулах биш хөдөлгөөнд оролцох эрхийг нь хязгаарлая. Цагдаагийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар жолоочид гэрэл дохио зөрчих, уулзвар нэвтрэх журам зөрчих, эгнээ байр буруу эзлэх түүнчлэн зогсох зогсоолын журам зөрчиж тээврийн хэрэгслээ бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байрлуулсан нь зохиомол түгжрэл үүсгэх гол нөхцөл болоод байгаа тогтоосон.

 

Тиймээс хэн хариуцлагатай, соёлтой, дүрмээрээ явж чадна, тэр хүн автомашинаа унаад, түгжрэлгүй гудамжаар салхи татуулан давхиг.

 

Г.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.