Ажил хаялт үргэлжилнэ

olloo_mn_1536542618_2017091 Өнгөрсөн долоо хоног хичээлийн шинэ жилийн нээлт, сургууль руугаа яарсан сурагч багачуудын догдлол, багш нарын ажил хаялт давхцсан долоо хоног болж өнгөрсөн. Тэгвэл энэ долоо хоногт ажил хаялт үргэлжилж байна.

Уг нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ҮЭ-ийн төлөөлөл, сургуулийн удирдлагуудтай уулзаж зөвшилцөлд хүрч ирэх даваа гарагаас эхлэн ажил хаялтаа зогсоож, хичээлээ орохыг хүссэн ч тэд хүлээж аваагүй юм.

Өчигдөр ҮЭ-ийн холбогдох албан тушаалтантай холбогдож ажил хаялт зогссон эсэх талаар тодруулахад ажил хаялт албан ёсоор зогсох талаар мэдэгдээгүй гэсэн юм.

Одоогоор ажил хаясан сургуулийн тоо 59, 33 байсан цэцэрлэг 10 болоод байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.