Хурд хэмжигч тогтмол ажиллаж байна

41408196_2138355359510035_4448149894477119488_nБаянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг шат дараатай амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Замын  хөдөлгөөнд хурдаа тохируулан оролцож чадаагүй болон гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсэн жолоочоос үүдсэн зам тээврийн ослын дуудлага дүүргийн хэмжээнд өдөр ирэх тутам нэмэгдэж байна. Иймд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс өнгөрсөн наймдугаар сараас эхлэн дүүргийн 11 дүгээр хороо Хонхор тосгон руу эргэх замд, Дүнжингарав худалдааны төвийн өмнөх зам, Улиастайн зам болон Уулын замд хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжийг байрлуулан  зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхнийг ‘’Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалах бүсийг хэрэглэн’’ замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс уриалж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.