Анагаахын багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо

ananewДал гаруй жилийн түүхтэй АШУҮИС 2018-2019 оны хичээлийн жилийг “Багшийг хөгжүүлж, оюутнаа дэмжье” уриатайгаар эхлүүлсэн.

Тиймээс “багш, ажилчид, оюутнуудынхаа нийгмийн баталгааг хангаж, орлого олох эрх зүйн орчин, нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судалж, багш ажилтныг дэмжих зардлыг бий болгон  төсөвт тусгаж, хэрэгжүүлэхээс гадна тэднийхээ эрүүл мэндийн  асуудлыг чухалчлан үзнэ” гэдгийг хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр тус сургуулийн захирал, Анагаах ухааны доктор Ж.Цолмон хэлсэн. Дашрамд дурдахад 2014 оноос хойш цалин урамшуулал нэмээгүй Анагаахын сургуулийн багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэх шийдвэрийг Ж.Цолмон захирал гаргасан нь багш ажилчдын ажиллах урам зоригийг сэргээсэн явдал болов.

Б.Номуун

http://www.unen.mn/a/87226


URL:

Сэтгэгдэл бичих