Нээлтээ хийгээд удаагүй “CU” сүлжээ дэлгүүр 2016 онд үйлдвэрлэгдсэн зайрмагуудыг худалдаалж байжээ

b769722a3a717aacbaf32ba588af9dc7Дэлхий даяар 13.000 салбартай Солонгосын CU сүлжээ конвениенс дэлгүүр өнгөрөгч сард Монгол улсад сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн билээ.

Одоогоор Улаанбаатар хотын төв цэгүүдэд 5-6 салбараа нээгээд буй тус сүлжээ дэлгүүрийн хоолноос “Хог” гарсан тухай иргэн “С” өөрийн цахим хуудсанд мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр дахин нэг иргэн тухайн сүлжээ дэлгүүрийн худалдаалж буй зайрмагууд бүгд 2016 онд үйлдвэрлэгдсэн гэдгийг ил болгожээ.

Иргэн Э: ”CU гэх Солонгосын томоохон сүлжээний 24 цагаар ажилладаг дэлгүүр Монголд орж ирсэн байна. МУИС-ын урд талын салбар руу нь орж үзлээ. Бүх зайрмаг нь 2016 онд үйлдвэрлэсэн зайрмаг зарж байна.  Манай Монгол зайрмаг, Солонгос зайрмаг ч адил үйлдвэрлэсэн хугацаанаас хойш хадгалах хугацаа нь 6 сар байдаг. Солонгосд үйлдвэрлэсэн хугацаанаас хойш 6 сар болсон зайрмагийг 70-90% -ын хямдрал зарлаж зарж дуусгадаг ба түүнээс дээш хугацаа өнгөрсөн зайрмагийг устгалд оруулж борлуулалтаас хасдаг аж. Үүнийг нь мэдэхгүй хүүхэд, жирэмсэн хүн гээд олон хүмүүс идэж байгаа. Дэндүү гэхэд хэтэрхий хүн чанараа уландаа гишгэсэн юм. Гадаадын оронд устгалд оруулах ёстой юмыг өндөр үнээр зарж байдаг. Кассчин охинд хэлсэн тоож байгаа ч юм алга. Монголчууд минь юм авахдаа он сар өдрийг нь сайн харж байгаарай. Бид нарын ходоод хогийн сав биш шүү” гэжээ.

Дэлхийн хэмжээний сүлжээ дэлгүүр Монгол улсад нээгдэж буй нь авууштай ч энэ хэмжээнд нэрлэгдэх үйлчилгээний байгууллагаас удаа дараа “Ийм” хэрэг гарч буй нь харамсалтай.

Эх сурвалж: www.Seen.mn 

  • 1

  • 2


URL:

Нэр: hi Огноо: 12 September 2018

hogoo gargaj mongolchyyd avsaar baigaad byr daam garch

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.