Ухаан алдах

uhaanУхаан алдалт нь  цусны даралт огцом ихсэх, багасах, агаар дутагдах, удаан хугацаагаар өлөн явснаас тархинд энерги дутагдах, тархины цусан хангамж багасах, чихрийн шижин өвчин, цус харвалт, зүрхний шигдээс, жирэмсэн эмэгтэй  зэрэг маш олон шалтгаанаар үүсдэг.

 Гэнэт ухаан алдалтын үед дараахи арга хэмжээг ав

  • Ухаан алдах үед  бэртэл гэмтэл авахаас сэргийлж, ширээ, хурц ирмэгтэй зүйл зэргийг холдуул
  • Бариу хувцсыг суллаж, энгэрийг задгайлж, амьсгалахад чөлөөтэй болго
  • Цонх онгойлгож, агааржуул
  • Хэл  цааш унаж, амьсгалын замыг бөглөж магадгүй учраас толгойг хажуу тийш харуул
  • Үнэртэй ус, спирт  зэрэг хурц,эхүүн үнэртнийг үнэртүүл.Энэ нь амьсгалын замыг цочроож өгөх ач холбогдолтой
  • Сэргэхгүй бол маш яаралтай эмнэлгийн тусламж ав
  • Сэргэвэл шалтгаанаас хамаарсан арга хэмжээ ав. Жишээ нь өлөн байснаас шалтгаалсан бол чихэртэй халуун цай өгөх, жирэмсэн болон чихрийн шижин зэрэг өвчтэй хүн бол эмнэлгийн тусламж авах, гэрийнхэнтэй нь холбоо барьж хүлээлгэж өгөх гэх мэт…

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.