“Содмонгол” компанийн ажилтныг онц хэрцгийгээр хөнөөжээ

gutalДорнод аймгийн Матад суманд хоёр иргэнийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Матад сумын төвөөс 160 км зайд орших “Гурван дэрс” гэх газраас “Содмонгол” компанийн нэр дээр бүртгэлтэй Цистерн маркийн автомашины жолооч 47 настай Э нь гаднын нөлөөтэйгөөр нас барсан байдалтай олджээ. Мөн жолоочтой хамт явсан 46 настай Э-ийн хоолойг хэрчиж, хөнөөсөн байсан аж. Талийгаачид аймгийн Хэрлэн сумын харьяат бөгөөд  47 настай Э нь “Содмонгол” компанийн ажилтан байсан аж. Хэргийг үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

http://updown.mn/57518.html


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.