Д.Сэржмядаг охинтой холбоотой мэдээллийг худалдаж авна

download2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 12:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух хаягтай, найман настай Д.Сэржмядаг охин гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон билээ.

Эл хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж буй ч Д.Сэржмядаг охин олдоогүй хэвээр байгаа юм. Иймд цагдаагийн байгууллагаас тус хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдол бүхий баримт мэдээ өгсөн иргэний мэдээллийг үнэлж авахаа мэдэгдлээ.

Мэдээлэл өгөх хүн 99862797, 95006233 дугаарын утсуудаар холбогдож болох бөгөөд цагдаагийн байгууллагаас “Мэдээллийн нууцыг чандлан хадгална” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих