Э.Цэрэн Н.Байгальмааг бөө болж, өөрийг нь “хорлох”-оор завдсан гэв

booӨнөөдөр Монголд айл бүрт нэг орифлэймчин, бөө, Солонгос явсан хүн бий гэх хошин үг байдаг нь тийм ч оргүй хоосон биш. Тэр тусмаа сүлжээний бизнес шиг газар авсан зүйл бол хуурамч үгүй нь мэдэгдэхгүй бөө нар олноороо гарч байгаа асуудал юм. Олны анхаарлын төвд үргэлж өртдөг Цэрэн Байгаль нарын “маргаан” одоо ч үргэлжилсээр. Цэнхэр үст гэдгээрээ хүмүүст танигдсан Цэрэн өөрийн бэр Байгальмааг бөө болчихоод өөрийг нь “хорлохоор” завдсан гэдгийг цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр “Увсын Байгаль гэх хүүхний тэмээтэй аялал Цэрэнгээс болоод бүтэлгүйтсэн мэт…миний гэр бүлийг хагалан бутаргасан нь хангалтгүй мэт… хүүгээр нь эхийг нь хутгалуулах ажилдаа гаршиж санаатай үйлдсэн бүх зүйлээ баримтжуулж хожим алах төлөвлөгөө хийсэн нь их ч олон хүнд олзуурхууштай өгөөш болж байна…. бөө болчхоод одоо бүр онгод тэнгэртэй харилцаж адгийн муу сүнс Цэрэнг дарах ажлаа хийж буй нь бас л хангалтгүй бололтой…” гээд кафед нь  ажиллаж байсан охины бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан асуудалд ийм тайлбар өгчээ.

Цэрэн “Уржигдар миний жимайл хакердүүлав. Гүүглэ рүү орж болохоо байв…дараа нь файсбүүк рүү нэвтрэх оролдлого хийж буйг утсанд сануулав…

Миний гурван өдөр Файсбүүк ороогүй хугацаанд Tsogt Dorjsambuu гэх хуурамч аккаунтаас 5 жилийн өмнө манайд ажиллаж байгаад хулгай хийж баригдсан гэx охины бичлэг тарж. Энэ бичлэгийг миний бэрийн санаачилгаар хийсэн ба тэр охин кафегаас хулгай хийсээр машин худалдаж авсныг Байгаль надад хэлж баталж байв… Тэр бичлэгийг Нямка хийсэн юм…Одоо эргээд бодоход би сүпэр шрүпдүүлсэн. Энэ бичлэг тэр хоёроос өөр хүнд байхгүй. Ер нь амьдралдаа ажил хийж үзээгүй улс анх кафе, аялал жуулчлалийн компани мэт газруудаар ажлын гараагаа эхэлдэг нь нууц биш…

Би олон хүнийг хоолонд нь хүргэсэн…гэхдээ олон хүнээс зайгаа авсан нь хүн авах тусмаа илүү шунадгаас үүдэлтэй… хэн байснаа, хаанаас эхэлснээ дурсах дургүй ба тэд ихэнхдээ ач санадаггүй.. за яахав дээ залуус юм чинь юугаа мэдэхэв гэж далайж далайж уучлаад орхих…гэхдээ хулгайг тас цохихгүй бол тэр хүн амташна гэдгийг би сайн мэддэг…тиймээс би олон залуустай тулж байсан… уучлал гуйх байна… ичиж бантах нь ч байна… бүр ширлээд авах ёстой гэж дайрах ч хүн байна….банкны зээлээ арай ядан төлж байхад сиймхий өгөхгүй хулгайлсаар эздээ өрөнд улам оруулдаг Монголчуудын зан юм.

Байгальтай унтсан зарим нэг эрчүүд шантаажинд байгаагаа надад сэм хэлдэг… Би тэгээд яах ёстой юм? Мэдсээр байж чимээгүй суугаа та бүхний өмнөөс би илдний үзүүр болоод элдэвлүүлээл суух уу?

Бичлэгэнд гарсан охины хулгай Байгаль гэх луйварчны залилан луйврын хажууд өчүүхэн жижиг хэрэг байсныг би дэндүү хожим ойлгосон юм..Ер нь би тэр охиныг хулгай хийгээд машин авч, сургуулийн төлбөрөө хийсэн нь үнэн гэхэд ч эргэлзэх болсон юм. Би дээр нэг удаа дурдсан…Бүх ажилтнуудтай муудалцаж хов зөөж шрүпдэх ажил хийнэ… хор найруулна…би дэндүү хожуу ойлгосон… Би угаасаа өөрийн хүчээр олсон болгоноо бусдад хуваалцаж байсан ба ба хамгийн сүүлд Увсын Байгальд алдсан…түүнээс илүү үнэн үгүй…

Намайг гутаахын тулд хийсэн бичлэг миний хувийн архивын нүцгэн зургуудыг тараах ээлжит . Цэрэнг муулсан ч, сайлсан ч чанарын ялгаагүй, дүндээ дүн… Харин хаа хамаагүй амьдралаа эхэлж яваа олон жилийн өмнөх явдалдаа харамссан тэр охиныг Байгалиа чи давхар битгий ал!

Манай кафед охидууд нийлчхээд бүлгээрээ хулгай хийж байгаа гэж Байгаль хэлж бүгдийг халуулж, ФБийг шалгахыг надад зөвлөж байв.
Би Байгалын талаар нэг удаа бичсэн. Энэ миний ФБээрээ дамжуулж буй албан ёсны хоер дахь хариулт болог. Манайхныг алмайрч гайхахын оронд хажуу хавирга дахь улсаа сайн шалга …танайд ч гэсэн ийм амилсан чөтгөр орж ирээд арван хэдэн дүрд хувирах вий…түүнээс болгоомжил…Монголчуудын чадах юм…хулгай хийх, худал хэлэх, эздээ тонгорох, ээж аавыгаа ч төнхөрдөг болчхоод байна.

Жич: Бичлэг дээр надад ажиллаж байсан санхүү хариуцсан хүмүүс сууж бүгдийг чагнаж болно. Кафе Амстердамын шамшигдал 15% буухгүй байсан нь зөвхөн жижиг хулгайтай холбоотой байсанд болно. Тухайн үедээ нууцалж байсан энэ бүх шамшигдал яг үнэндээ тухайн үед ажиллаж байсан Байгальтай холбоотой байсан гэдэгт би бур эргэлзэхээ байсан болно. 2018.09.10″ хэмээсэн байна. Нэг хэсэг намжаад байсан Цэрэн, Байгалмаа нарын маргаан ийн дахин сэдэрсэн бөгөөд энэ тухай Цэрэнгийн хүү Нямдорж тайлбар хийнэ хэмээн мэдэгдсэн байна.

http://updown.mn/57543.html


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.